Өршөөлийн хуулийг баталлаа
2015-8-12

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн /2015.08.11/ хуралдаанаараа Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцсэн юм.

 

Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдаж, Засгийн газраас энэ оны 7 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа.

 

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр өглөө /2015.08.12/ хуралдаж Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
дээгий:
энэн манай ардчилсан намийн хэдэн тэнэг өөрсдийнхөө ухсан нүхэнд уначих юм аа сонгуулийг улаан луйвардана гэж тэнэгтэж байгаа б айгаа байх даа хохьнээ хохнь.дайснаа тэнэг гэж бодвол ялагдадгийн за малнууд минь
2015-08-12
Зочин:
Haalttai heleltsdeg ni yamar uchirtai yum buun luivar heniihee heniig gargaj avah geed bgaa novshnuud ve alivaa yum haalttai bh tusmaa no-toi
2015-08-12