Дэлхийн аваргын А хэсгийг М.Уранцэцэг тэргүүлнэ
2015-08-12

"Астана-2015" жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг дэлхийн аварга гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүлэх бол эмэгтэй 48 кг-ын жинг  дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдана. Дэлхийн чансааг хол тэргүүлж буй М.Уранцэцэгийн жинд энэ удаад 35 орны 45 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна.


Тэмцээн уламжлал ёсоор топ 8-д эрэмблэгдсэн тамирчид хэсэг толгойлох бөгөөд А хэсгийг манай гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлэн барилдах бөгөөд түүний хэсэгт тэмцээний чансааны #8 Украины Мариана Черняк орно. Харин В хэсгийн Гвеней Писаогийн Тасиана Лима тэргүүлж байна. Түүнчлэн С хэсгийг Аргентиний Паула Парето тэргүүлэх бол өнгөрсөн оны дэлхийн аварга Ами Кондо D хэсгийг тэргүүлэх нь тодорхой болоод байна. Гэвч энэ жинд топ 8-д эрэмблэгдээгүй дэлхийн шилдгүүд байгаа бөгөөд олимпийн аварга Бразилийн Сара Менезес, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы Харүна Асами, олимп, дэлхийн медальт Чарлин ван Сник, Универсиадын аварга БНСУ-ын Жеон Бо-Кюн нар сугалаагаар аль хэсэгт шидэгдэж орох нь сонирхол татаж байна. Түүнчлэн энэ жинд манай улсаас 17 настай Бишрэлтийн Хорлоодой хүч үзэх бол ОУХМ Галбадрахын Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс анхны тэмцээндээ барилдана.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
frantsiin amindina fuchard gej aikhtar okhin bgaada ter neg hesegtl bitgii oroosoi
2015-08-13
zochin:
OTGONTSETSEG-KENGEGULD AMJILT HUSIE
2015-08-12