Ц.Мөнхзул Олимпийн эрхээ авлаа
2015-08-12

Азербайжаны Габала хотод болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд буудсан    ОУХМ Ц.Мөнхзул VI байр эзлэн РИО-2016 олимпийн эрхээ авлаа. 

 

Өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 56 тамирчин буудсанаас ОУХМ Э.Даваахүү 549 оноогоор 37 дугаар байранд оржээ. Харин эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 578 оноогоор 20 дугаар байранд, ОУХМ Ө.Өлзийням 559 оноогоор 73 дугаарт тус тус бичигдэв.

 

Рио-2016 олимпийн эрх олгох сүүлчийн "Дэлхийн цом"-д 90 орны 1100 бууч цэц мэргээ сорьж байгаа аж. Монголын багийн хувьд Гавьяат тамирин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Ч.Нарантуяа нарын 10 тамирчин оролцож байгаа бөгөөд цомын тэмцээн ирэх баасан гаригт дуусна.

 

Ийнхүү Монголын буудлагын тамирчдаас Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Г.Нандинзаяа, Ц.Мөнхзул нарын гурван тамирчин 2016 оны олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байна.

 

Shuud.mn
Сонин хачин