280 мянган тонн буудай хураан авна
2015-08-12

Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураана гэж албаны эх сурвалж мэдэгдлээ. 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ онд ойролцоогоор 280 мянган тонн орчим буудай авна гэж тооцоолж буй аж. Иймд хүнсний улаанбуудай, үрийн буудайн нөөцийг бүрдүүлэхэд 80 тэрбум төгрөг, ногоон тэжээл бэлтгэхэд 10 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдүүлсэн байна. Уг мөнгөөр дотоодынхоо тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг  худалдаж авах юм байна.

 

Энэ жил нийт нутгаар гантай ч аймаг, сумдын хувьд өөр өөр байсан учраас ургацын болц ч харилцан адилгүй байгаа аж. Иймээс тариа хураалтын үеэр сум цаашлаад аж ахуй нэгжүүд техник, тоног төхөөрөмжөө тохируулан сайжруулж, болцоор нь ангилж хураах системд шилжүүлэхээр болжээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин