Засаг замуудыг бөөндлөө
2015-08-12

 

Монгол Улс маань 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтайг та ч мэднэ. Би ч мэднэ. Энэхүү газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д ордог бахархалтай. Харин энэ уудам нутгийн аймаг сумдыг холбосон зам дэд бүтэц гээд яривал нэлээн хойгуур бичигдэх болно. Манай улс нийт 6734.4 км урт замтай бөгөөд үүнээс хатуу хучилттай нь 3015.6 км юм байна.

 

2012 оноос тавигдсан их өрийн дараа Чингис бондоос үлдэх юм зам гэж бид тайвширч байлаа. Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбоно гэж Шинэчлэлийн Засгийн газар амалсан. Овоо урагштай явж байсан энэ ажил Засаг унаж завсардахад мөн л удааширч иржээ. Монгол зангаар замууд сүртэй эхлээд сонин нь буурахаар сураг алдарч мөнгө урсгаад байвч дуусдаггүй аргандаа орсон гэж хэлж болохоор.

 

Чингис бондоос мөнгөөр зодоод бариад дуусгана гэсэн замууд бараг ихэнх нь Концессийн гэрээгээр цааш баригдах болоод эхэлжээ. Зам, тээврийн яамны мэдээлснээр Алтай- Дарви чиглэлийн 263 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129, Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын барилгын төслүүдийг концессын гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлээд  байгаа гэнэ.

 

Тендерт нь ялаад хөрөнгө мөнгөө тасдаад авсан компаниуд уургын морь шиг гэдийж дахин санхүүжилт нэхээд суудаг арга барилдаа шилжсэн бололтой. “Насны зам” ХХК байна. Замын тендер авахаараа насаараа тавьж байж дуусгах гээд байдаг юм уу гэж хардмаар. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замыг барьж, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулж, ажлаа эхлүүлж. Одоо болтол зам барилгын ажил дуусдаггүй. Эцэст нь гэрээг цуцалж дахин санхүүжилтийн шинэ эх үүсвэр гаргаж энэ ондоо дуусгах шийдвэрийг өчигдөр Засгийн газрын хурлаар шийдвэрлэжээ. Өндөрхаан -Чойбалсан чиглэлийн энэ замыг бүрэн  дуусгахад 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг төсвийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ гэжээ. Энэ ч зам дагасан завхралын арай хэтэрсэн жишээ байх л даа. Төрөөс замд зарцуулж байгаа мөнгө жил бүр өсч ирсэн ч энэ нь нөхөөс бөглөөсөнд урсаад дуусдаг байжээ. 2009 онд 94.7 тэрбум, 2010 онд 109.2 тэрбум байсан бол 2011 онд 166.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэхдээ замын урт нь төдий л нэмэгдээгүй. Харин сүүлийн гурван жилд анх удаа 1000 км хатуу хучилттай зам барьчихаад байгаа юм байна.

 

Зам бол бас хянаад байж болдог. Иргэдийн нүдэнд ил байх тул нэхэл хатуутай. Тэгээд хаячихаж болохгүй. Засаг яаж ийгээд шийдэж замаа ахиулсаар байгаа юм байна. Харин цаасан дээр сунайтал тавигдаад төсвөөс мөнгө саагаад байдаг ч газар дээр ганц км ахидаггүй төмөр зам гэдэг манай улсад л байна.

 

Өдгөө манай нийт 1815 км урт төмөр замтай  юм байна. Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх стратеги зорилтын үүднээс төмөр зам шинээр тавих ёстойг хүлээн зөвшөөрч ярьж эхлээд арван жил. Зарим чиглэлд тавьж эхлээд тав зургаан жил болсон ч ядаж эхний 10 км нь тавигдлаа гээд тууз хайчлалт болсонгүй. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон ч 10 тэрбум төгрөгөө авч чадаагүй 5 жил болсон компаниуд дампуурлын ирмэгт тулаад байгаа учирлаж хэвлэлийн хурал ч хийсэн. Харин өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр төмөр замынхаа нийт урт /1815 км/ дээр 547 км-ийг нэмэхээр боллоо.

 

Цаасан дээр бууж байхдаа л мөнгө урсгаж эхэлдэг төмөр замын төсөл эхлүүлэхдээ манай төр их уриалгахан болсныг үүний оршилд тэмдэглэн хэлэх ёстой байх. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д баруун чиглэлийн төмөр замыг ирээдүйд ашиглах ордууд болон байгалийн тогтцыг нь бүс нутгийн хөгжлийн бодлого, хүн амын суурьшилтай уялдуулан авч үзэж нэн даруй төлөвлөхөөр зааж өгсөн байна. 2014 оны 53 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжлүүлэх үндсэн чиглэл”-д “Могойн гол-Эрдэнэт 500 км” төмөр замын ажлыг төсвийн бус эх үүсвэр, концессоор хэрэгжүүлэхээр заасан байна. Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөрт ч мөн төмөр замыг багтааж Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2015 оны 2 дугаар хагаст эхлүүлэхээр заажээ. Энэ тогтоолоо барьж Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам тавих төслөө хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг өчигдөр Засгийн газар зарлалаа. Энэхүү Концессын гэрээний төсөлд төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь урьдчилсан ТЭЗҮ-ээр 1.3 тэрбум ам.доллар байхаар гарсан ба нийт 547 км төмөр замын ажлыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор бий болгосон хөрөнгөөр 5 жилийн дотор барьж байгуулна. Ингээд  30 жилийн хугацаанд концесс эзэмшигч нь концессын зүйлийг буюу барьсан төмөр замаа 100 хувь эзэмшиж ашиглах бөгөөд ашиглалтын тодорхой хугацааны дараа, гэрээний хугацаа дуусгавар болсноор төмөр замын суурь бүтцийг манай төрийн өмчлөлд шилжүүлэх юм байна.

 

Тавантолгой- Гашуун сухайтын 245 км төмөр зам таван жил улс төржсөн дөө. Энэ баруун тийшээ 547 км төмөр зам тавих шийдвэр ганц жилдээ л шийдэгдээд явчихлаа. Эрдэнэтээс зурайх энэ төмөр замын баруун талдаа хатгах газар нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байрлах Овоотын коксжих нүүрсний орд. Энэ уурхайн боломжит нөөц нь 255 сая тн буюу нөөцөөрөө Монгол улсад хоёрт бичигдэж байгаа юм билээ.

 

Зургаан сайдаа хөөгөөд явуулчихсан өрөөсөн бөөргүй мэт болчихсон Засгийн газар харин ч хэтэрхий сайн ажиллаад байх шиг. Зам тээврийн сайдгүй, үүрэг  хавсран гүйцэтгэгчтэй байх хэрнээ 143 км хатуу хучилттай замын 19.3 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр болов. Энэ хурлаараа нэг мөр ухасхийгээд 547 км төмөр замыг тавих асуудлыг нэмээд шийдвэрлэчихэв.  Концессийн эрхийг авч байгаа тал нь Хятад Австралийн хамтрсан баг гэж сонсогдсон.

 

Өршөөлийн хууль, шинэ сайдуудын нэр дэвшилтийн марафон зэрэг шуугианд дарагдаад даруухан батлагдчихсан болохоос 547 км төмөр зам тавих Концессийн эрхийг Засгийн газар бие даан шийдвэрлэнэ гэдэг бол манайдаа том асуудал. Бараг анхны хамгийн урт төмөр замын асуудлыг шийдлвэрлэжээ гэж болох байх. Энэхүү шинэ төмөр зам дээр дахиад л ашиг сонирхлын зөрчил талцал бий болж Гашуун сухайтын ТЗ-ын араас орчихгүй бол нүүрсний экспортын шинэ чиглэлийг нээх л юм байна. Харин гайхалтай саадгүй сайхан батлагдчихлаа. 30 жил байтугай 3 жил ч хүнд өгөхгүйгээр замаа тавиулчих нь гээд босоод ирдэг хийрхүү “эх орончид” ч чимээгүй байлаа.

 

Д.Баяр

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Odoo ch tgd tsaasan deer saihan gegch ungutuur zuraad l mungu avdag arga tom jijig geltgui tusluuded bh bolj . Nuguu goyo zurag uzuulrrd 70 sayar usan hushig ch geh shig . Iimerhuu tom, jijig mungunuud henii garaar orson gdg ni hezee il tod bolj ene ih mungu gariin salaagaar ursaj , uls oron mini suirelees avragdah bol oo ??????????? yostoi gutaj bnaaaaaaaa
2015-08-12
ах:
Нөгөө хувиа аваад дуугарч ч чадахгүй зам авсан гар нь гурилдаад инженерүүд нь идээд бүх юм хяналт бхйхгүй ялангуа хариуцлага байхгүй өршөөнөө ах гь
2015-08-12
zochin:
Haha yag unen hellee
2015-08-12
Монгол:
Чоно борооноор хотруу гэтдэг бол сайд самуунаар тендер рүү гэтдэгийн бодит жишээ. Боломж гарсан дээр гялас цавчаа хийгээд авсан байхгүй юу? Энэ их гарын хулгайч нар бүр гаарлаа.
2015-08-12
zochin:
Haha yag unen hellee
Монгол:
Чоно борооноор хотруу гэтдэг бол сайд самуунаар тендер рүү гэтдэгийн бодит жишээ. Боломж гарсан дээр гялас цавчаа хийгээд авсан байхгүй юу? Энэ их гарын хулгайч нар бүр гаарлаа.
2015-08-12
Монгол:
Чоно борооноор хотруу гэтдэг бол сайд самуунаар тендер рүү гэтдэгийн бодит жишээ. Боломж гарсан дээр гялас цавчаа хийгээд авсан байхгүй юу? Энэ их гарын хулгайч нар бүр гаарлаа.
2015-08-12