Хууль бусаар 15 кг алт хил давуулахыг завджээ
2015-08-12

Замын үүд дахь хилийн боомтоор 15.5 кг алт хууль бусаар хил гаргахаар завдсан байна. Хамгийн сонирхолтой нь энэ хэргийг жирийн нэг хил гарч байгаа иргэн бус харин вагоны машинистууд үйлдэх гэж байсныг тагнуул болон гаалийнхан хамтран илрүүлжээ.

 

15 кг бол үлэмж их хэмжээнд тооцогдоно гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Энэ удаагийнх вагоны машинистуудын зүтгүүртээ нууж хууль бусаар хил дамнуулахыг оролдсон 2 дахь удаагийн оролдлого болон бүртгэгджээ.

 

Монголбанкинд тушаах алтны нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. 2014 оны нэг сард алтнаас авах татварыг 5 хувь байсныг 2.5 хувь болгон бууруулснаар өнгөрсөн жил 12 мянган тн буюу өмнөх оныхоос хоёр дахин их алтыг монголбанкинд тушаасан байна. Яг үүнтэй зэрэгцээд хууль бусаар алт хил давуулах гэмт хэрэг хоёр дахин багассан гэж гаалийнхан мэдээлж байна.
 

аалийн мэргэжилтнүүд жил бүр галт тэргийг хэрхэн яаж шалгах талаар улаанбаатар төмөр замтай хамтран сургалт зохион байгуулдаг юм байна. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин