Брэдли, Ирина нар үерхэж буйгаа зарлав

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер, Оросын супермодель Ирина Шейк нар үерхэж буйгаа албан ёсоор баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин эр твиттертээ “Тиймээ, тийм би дурлачихаад байна. Зүрх минь байрандаа тогтож чадахгүй байна. Би Ирина Шейкт дурлачихсан. Энэ бол гэрлэлт биш болзоо ч биш. Би үерхэж байгаа. Ирина миний найз бүсгүй, зүрхийг тайтгаруулагч” гэсэн бол Ирина “Дэндүү жаргалтай байна” гэж жиргэжээ.
Тэд Италийн “Amalfi Coast” далайн эрэгт амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Хос сэтгүүлчдийг харсаныхаа дараа 1940 онд дэлгэцнээ гарсан “From Here To Eternity” романтик киноны хэсгээс тоглож үзүүлжээ. Тус кинонд анх удаагаа үнсэлцэх хэсэг гарсан холливуудын анхны романтик кино юм. Гол дүрийн бүсгүй далайн эрэг дээр хайртайгаа залуугаа үнсч буйгаар кинонд гардаг билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ