”Эрчим бонд”-ын захиалга эхэллээ
2015-08-12

 

Монголын анхны даатгагдсан компанийн бонд болох “Эрчим бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан МХБ-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангар, “Эрчим инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирал М.Батболд, Голомт банкны Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Ж.Хишигжаргал нар “Цан” цохин,  Монголын хөрөнгийн биржийн 5037 дахь удаагийн арилжааг нээлээ.



Эрчим бонд" нь 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай бөгөөд захиалгыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны өдөр хүртэл авна. Анхдагч зах зээлийн арилжааг 21-нд эхлэх юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bond:
Amjilt husie.
2015-08-15
бондоо:
Эрчим инженеринг компанийн юу хийдгийг нь сайн тайлбарлаач тэгээд
2015-08-12