Амаль хөтлөгч болно
2015-08-12

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, өмгөөлөгч Амаль Клуни ирэх оноос телевизийн хөтлөгч болж, нөхөртэйгээ адилхан алдартай болохоор төлөвлөж буй гэнэ. Тэрбээр Америкийн “NBS” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, ирэх оноос цацагдах “Хууль ба амьдрал” нэвтрүүлгийг хөтлөхөөр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хатагтай Клуни хөтлөгчийн тусгай сургалтад сууж, мэдээ, нийтлэл бичиж сурч байгаа гэнэ. Клуни эхнэрээ хурдан хугацаанд алдаршуулахыг хүсч, “NBS” телевизийн захирал Билл Дермотоос “Амалийг ажилд авахыг гуйсан” ажээ.

 

“Амаль ирэх оноос өмгөөлөгчийн ажлаасаа чөлөө авч, хэсэг хугацаанд амралтаа авахаар болсон” гэж Клунигийн хэвлэлийн төлөөлөгч Дэвид Клони мэдэгдсэн байна. Хос анхны хүүхдээ өлгийдөн авсныхаа дараа амралтаа авахаар төлөвлөсөн гэнэ. Амаль жирэмсэн нь батлагдсан ч хэзээ амаржих нь тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин