Кейти Перригийн уурыг хүргэв
2015-08-12

Холливуудын нэрт жүжигчин Хью Жекмэн дуучин Кейти Перригийн “Teenage Dream” дууг дуулж буй бичлэгээ инстаграм болон твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү бичлэгээс харахад жүжигчин эр, Кейтигийн дууны үгийг өөрчилж дуулснаас болж олны дургүйцлийг хүргэсэн байна. Тэрбээр дуугаа дуулж дууссныхаа дараа “Кейти 17, 18 настай байхдаа муу охин байсан бололтой. Түүнийг муу охин байсныг энэ дуунаас л мэдэж болно” гэх мэтээр өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

 

Харин жүжигчний дээрх үйлдэл Кейтид таалагдаагүй гэнэ. Дуучин бүсгүй “Миний дууг онцолсонд баярлалаа. Гэхдээ энэхүү өдөөн хатгалга чинь таалагдахгүй байна. Уур минь хүрч байна” гэж твиттертээ жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин