Дэлбэрэлтийн улмаас 17 хүн амиа алджээ
2015-08-13

Хятадын Тяньжин хотноо өчигдөр орон нутгийн цагаар 23.30 цагт дэлбэрэлт болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн үеэр 17 хүн амиа алдаж, 27 гэмтсэн хэмээн тус улсын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг уламжилжээ.

 

Онцгой байдлын газар “Уурхайн тэслэгчээс болж дэлбэрэлт болсон. Тэслэгчийг зориулалтын бус газар хадгалсан байсан” гэж мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь үйлдвэрийн ажилчид гэнэ.

 

Хятад дахь “ВВС” агентлагийн редактор Рэймонд Ли “Гэрчүүдийн мэдээлснээр уурхайн тэслэгч, тэсрэх бодис ачсан ачаа санамсаргүй алдаанаас болж дэлбэрсэн гэсэн. Хажууд нь тамхи татсан, ил гал гарсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа. Дэлбэрэлтийн үеэр Тяньжины тэнгэрт гал маналзаж, хар утаа бүрхэн авсан. 400 гаруй гал сөнөөч ажиллаж, галыг унтраасан” гэсэн байна.

 

Энэхүү дэлбэрэлтээс 30 секундын дараа дахин дэлбэрэлт болжээ. Хоёр дахь дэлбэрэлтээс болж орон сууцны барилга нурсан хэмээн редактор мэдээлсэн ч Хятадын “CCTV” эрс үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-26