Ихэнх нутгаар бороотой
2015-08-13

2015 оны 8 дугаар сарын 14-нөөс 8 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээг хүргэж байна.

 

14-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

 

15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Дорнод Монголын тал нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна гэж ЦУОШТ-өөс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин