Төрөлт буурчээ
2015-08-13

Улсын хэмжээнд 2015 оны эхний долоон сард 47083 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 47358 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 196 буюу 0.4 хувиар, хүүхдийн тоо 229 буюу 0.5 хувиар буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Харин долоодугаар сард 7061 эх амаржиж, амаржсан эхийн тоо өмнөх сарынхаас 320 буюу 4.7 хувиар, хүүхдийн тоо 347 буюу 5.1 хувиар буурчээ.

 

Мөн нялхсын эндэгдэл өмнөх оны мөн үе болон, өмнөх сарынхаас буурсан байна.

Shuud.mn
Сонин хачин
Санаа:
Амьдрал ийм ядуу тарчиг байхад чинь яаж хүүхэд төрүүлэх гээ вэ? Ойлгомжтой шүү дэ.
2015-08-13