Гэмт хэрэг өсчээ
2015-08-13

Улсын хэмжээнд 2015 оны эхний долоон сард 17009 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1381 хэрэг буюу 8.8 хувиар өсчээ.

 

Бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг, аж ахуйн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн нь гэмт хэргийн тоо өсөхөд нөлөөлсөн байна. Гэмт хэргийн улмаас 6502 хүн гэмтэж, 645 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 509 буюу 8.5 хувь, нас барсан хүн 22 буюу 3.5 хувиар нэмэгджээ.

 

Харин энэ долоодугаар сард 2487 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 78 хэрэг буюу 3 хувиар буурчээ.

Shuud.mn
Сонин хачин