Түрээслэгч онц их хэмжээний хохирол учруулжээ
2015-08-13

Иргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслүүлэн, орон сууцны эзэнд онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

 

Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон, хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэд Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Иргэдийн шилжилт, суурьшилт ихэссэнтэй холбогдуулан түр хугацаагаар орон сууц, хашаа байшин түрээслэх хэрэгцээ шаардлагыг ашиглан орон сууцыг давхар түрээслүүлэх, бусдын эзэмшлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр түрээслэж иргэдээс их хэмжээний мөнгө залилан авах тохиолдол байна. Иймд иргэд та бүхэн түрээсийн гэрээ болон бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Bair savaa ergej toirch baimaar tegeed ch ynen deer n davhar tyreesleh bolomj olgomoorgyi yum bn
2021-12-02