Би албан тушаал авах хүсэлгүй байна
2015-08-13

Гэрэл зургийг MPA.MN

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдтэй уулзахаар ирлээ. Тэрбээр дараагаар нь АН-ын даргын хувиар УИХ-ын дарга З.Энхболдтой уулзах аж. Энэ үеэр  МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

-Та Төрийн ордонд ямар асуудлаар ирж байна вэ?

 

-Би намын гишүүдтэйгээ уулзаж, төр, засгийн газрыг байгуулах асуудлаар мэдээлэл солилцохоор ирлээ.

 

-Таныг Шадар сайд болохоор ирлээ гэх мэдээлэл байна. Үнэн үү?

 

 Миний зөвлөгөө хэрэгтэй бол би зөвлөж туслахад бэлэн байна. Өөрийнхөө хэлэх үг, бодлоороо тусалъя гэж бодож байна. Би МАН, АН-ыг сайн муу гэлгүй чин сэтгэлээсээ тусалъя гэж бодож байна.

 

-Манай нам эвсэл дотроо олон ч түрэмгийлж ажилладаггүй. Ойлголцох зөвлөлдөх маягаар ажиллаж байна. АН-тай хамтарч ажиллаж байгаа гэрээний хувьд олонх биш. Харьцангуй цөөхөн. Өөрсдийн бодлогоо тулгах, хэрэгжүүлэх бололцоо хомс. 2012 онд ард түмэн санал өгөхдөө аль нэг нам дангаар Засгийн газар байгуулах бололцоо олгоогүй. Олон суудал авсан АН бусад нам эвсэлд Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан. Манай “Шударга ёс” эвсэлд тавьсан саналыг бид хүлээж авсан. Энэ саналын дагуу явж байгаа. Бид 2012 оноос хойш Засгийн газарт хамтарч ажилласан. Одоогоор гэрээ дүгнэх асуудал гараагүй.

 

-Та Ерөнхий сайдтай уулзсан уу?

 

-Уулзаагүй байна.  АН-ын даргатай уулзана гэж бодож байгаа.

 

-Н.Алтанхуяг даргын үед АН-тай  танай нам гэрээ байгуулсан. Энэ гэрээ үргэлжлэх үү?

 

-Бид тэр үед АН-тай хамтарч ажиллах гэрээг нам дотроо бага чуулган, гүйцэтгэх хороогоороо хэлэлцсэн. Энэ утгаараа манай намын дүрмийн дагуу хийгдсэн учир ямар нэг асуудал гараагүй. Харин АН-ын хувьд гэрээний асуудлаар дотроо ойлголцоогүй юм уу, ямар нэг зүйл дутуу хийгдсэн үү маргаан өрнөсөн. АН-д өрнөсөн учир бид орж дүгнэх бололцоо байхгүй.  Бид хамтарч ажиллая, улс орныхоо төлөө зүтгэе гэсэн. Түүнээс бус ямар нэг нам, албан тушаалтныг , бүхэл бүтэн намыг эвгүй байдалд оруулъя гэж бодоогүй шүү. Хэнээс болоод нам нь, хүн нь хэцүү байдалд ороод байна вэ? Заавал МАХН-аас санал тавьсан учраас ашиглаад, хэн нэгнийхээ мууг үзэх шаардлага байхгүй.

 

-Та гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч өршөөлийн хуульд хамрагдаж байна гэж ойлгож болох уу?

 

-Мэдэхгүй. Миний ойлгосноор хаалттай хэлэлцсэн учраас доторх цэг таслал, таны хэлж байгаа шиг үг, өгүүлбэр байгаа юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Хаалттай хэлэлцэж шийдвэр гарсныг мэдэж байна.  Би гэм буруутай үйлдэл хийсэн юм байхгүй. Үүнийг ч хууль хяналтын байгууллага шалгаад тогтоох байх. Улс төрийн зориудын даалгавраар хийсэн зүйлийг эсэргүүцэж  байгаа. Ийм хэлмэгдүүлэлтийг Монголд гаргаж болохгүй.  1930-аад онд амсч байсан хэлмэгдүүлэлтийг давтаж, ухарсан алхам хийж болохгүй. Бүхэл бүтэн сургамж авсан ард түмэн. Н.Энхбаярт ард түмэн хайртайдаа биш,  хэлмэгдүүлсэн гэдэг утгаар нь намайг өмөөрч, “хэлмэгдүүлэлтийг хийж болохгүй” гэж хүмүүс  байр сууриа илэрхийлж байгаа. Би мундагтаа, бусдаас ялгарсандаа ард түмний хайрыг татсан юм биш.  Улс орныхоо эрх ашгийн төлөө бүгдээрээ хүчээ нэгтгэж зүтгэх хэрэгтэй.

 

-Төрийн бодлого үйл ажиллагаа зөв явж байгаа юу? Та ямар байр суурьтай байна вэ?

 

-Би мэдээлэл сайн цуглуулах ёстой. Одоогоор дөнгөж хүрч ирчихээд дүгнэлт хийгээд байхгүй. Хэдийгээр интернэт, вэб сайтуудаар мэдээлэл авдаг ч гэсэн дөнгөж онгоцноос буугаад 12 цаг ч болоогүй байж дүгнэлт өгөөд зогсох нь ёсзүйн хувьд ч болохгүй.

 

-“Тавантолгой”-г ард түмний мэдэлд өгнө гэсэн таны хөтөлбөр хэрэгжсэнгүй?

 

-Бид Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх бололцоотой байсан бол энэ асуудал хэрэгжинэ. Нэгэнтээ манай эвсэлд 11 суудал УИХ-д оногдсон. Парламентад олонхи болох бололцоогүй. Бид Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа. Төр, засаг тогтвортой ажиллаж байх ёстой. Энэ  уламжлал хадгалагдах ёстой. Тогтвортой ажиллуулахын төлөө ажиллаж байна. Бодлогоо хэрэгжүүлэх бололцоо бидэнд олдоогүй. Тэглээ бид гэдийгээгүй. Монгол хүний цалин буухгүй, ургац хураагдахгүй, зам нь тавигдахгүй байвал хэн ч хожихгүй.

 

-2016 оны сонгуульд  та нэр дэвших үү?

 

-Та бүхэн бүх зүйлийг яриулчих гээд байна уу. Нуугаад байгаадаа биш, одоогоор асуудал  бүрэн шийдэгдээгүй байна. Түүхий, мэдээлэл байхгүй асуудлууддаа хариулж чадахгүй. Өнөөдөр эвсэлдээ, АН-д туслаад Засгийн газрыг байгуулахад миний ямар туслалцаа хэрэгтэй байна, тусална. Дахин хэлэхэд Монгол Улс хөгжиж чадна. Монгол хүн хэнээс ч дутуугүй сайхан амьдрах бололцоотой. Энэ бүхэнд миний тусалж чадах зүйл юу байна. Тэр бүхэнд тусалъя гэдэг чин сэтгэлтэй байна.

 

-Тусалъя гэдэг нь Шадар сайд болохгүй юм гэхэд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаад явъя гэсэн бодол байна уу?

 

-Ямар нэг албан тушаал хэрэггүй. Албан тушаал авахаараа зөвлөдөг юм биш. Би өөрийнхөө үзсэн харснаар хэлэхэд болно. Төр, засагт суугаа хүмүүс асуудалд авах, гээхийн ухаанаар хандаж чадна.

 

-АН-ын удирдлагууд танд Шадар сайдын албан тушаал санал болговол яах вэ?

 

-Одоогоор санал тавиагүй байна. Би өнөөдөр ямар нэг албан тушаал авах хүсэлгүй байна.

 

-Та эх орондоо бүрмөсөн ирсэн үү?

 

-Хэрэгжүүлэх ажил дуусаагүй байгаа. Одоогоор хөдөө гарч амаръя гэсэн бодолтой байна. Рашаан усанд орж, цагаан идээгээ амсаж, уул усандаа гарч Монгол агаараа амьсгалж, монголчуудтайгаа уулзаж, монгол хэлээрээ ярьж, бие сэтгэлээ тэнхрүүлье гэсэн бодолтой байгаа. Дээр нь аав, ээжтэйгээ уулзана, ард түмэнтэйгээ хууч хөөрч хамт суух нь том амралт болно. Би ирж очин эмчилгээгээ үргэлжүүлнэ.

 

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad99971212 asuu
2015-08-14
Mongol:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad99971212 asuu
2015-08-14
Irgen:
20 garui jil Mongol tord buh l tom alban tushaal hashsan toriin 3 n ondorlogiig bugdiig hiisen Mongol uls hogjison uu????? Odoo hudlaa daa,taniig toiron hureelj bgaa urvagch nar neg l odor tsaraigaa haruulna daa.AN nemer algaa ard tumen tuildaj bna.
2015-08-14
Иргэн:
Энхбаяр дарга гээд далдганагчид байхымаа, хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Гол нь улсын мөнгө идсэн луйварчдыг өршөөх нь харамсалтай
2015-08-14
Зочин:
Энхбаяр дарга бол одоогийн энэ улс терч нэртэй дээлний голнуудыг бодоход аргагуй л том улс терчее одоо монголчууд тууний чадвар,олон улсын нэр хундийг ашиглаж хегжих нь энэ хунд уед чухал бн.терд хэрэгтэй зайран гэж монголчуудын эртний уг бий орчин уеийн хувилбар нь энхбаяр дарга яах аргагуй мен уунийг ард тумэн аль эртнээс ойлгосон харин шинэ уеийн улс терч нэртэй мануухайнууд саад хийх гээд чадсангуй .
2015-08-14
зочин:
Энхбаяр бол том улстөрч хүн шүү дээ, Наад улсын их хуралд сууж байгаа хэдэн тагалцаг нараас хамаагүй дээр. Одоо хор нь гарч энэ хэдэн эргүй төлгнүүдийг нэг тийш нь эвлэрүүлж эх орныхоо эрх ашигт нийцсэн улс төрийн шийдвэрүүдийг гаргаасай.
2015-08-14
Зочин:
Bayanselenge ih dajguin bile. Yag l baigagara baij chaddag. Ter erdenechimeg joohon yumtai sumtai bha neg l sonin emegtei bsn. 2ulantai ni haritsaj uzsen. Bayanselenge uuruu yag jiriin ger buliin hun bolohoor yumiig ih naanatai tsaanatai boddog ih gaigui sanagdsan. Anh bas yumtai gj boddog bsin sorry
2015-08-13
chlka:
enxbayrig irsend bayrlaj bna uls turd oroltsox xrgtegtei.
2015-08-13
Зочин:
Tsaana suugaa avgai yalsan baatariin dureer zalarch bgaa yum shig l haragdaj bna shuu
2015-08-13
kkkkk:
bi alban tushaal avah geegui.hen hend alban tushaal avch ugch sain tohiroltsoj tsaashilval songuulin munguu bosgoh ter munguuruu daraagin songuulid ahiuhan suudal avah geh met horoo l nairuulna shu dee ugaasaa l bugd tiim shuu dee.
2015-08-13
Darjaa:
Ter ymar ichih bish, uneheer namaig guigaad baigaa bolohoor yaj ch chadsangui l geh ugee ali hediin beldchihsen baigaadaa. Oroo toloh mongoo ooriin garaar bosgohoor shiidjee.
2015-08-13
zochin:
Laitai umaa.uldsen amidralaa ayataihan unguruuj chadahgui yu ta.AN tai niileed l uls orniig samraad l bdg.hetsuu bn
2015-08-13
Kkkk:
Elbegdorj gej hunii balag endee.batuulees bas asuu,balag tai 2 hun dee.
2015-08-13
Зочин:
Алтанхуягийг эсрэг чиглэсэн Элбэгдоржийн алсын хараагүй хорлонтой давхар дээлний улстөржилтөөс болж шуналт Энхбаяр даварлаа Элбэгдорж Алтанхуягийн сайдууд давхар дээл өмссөн гэж огцоруулж Сайханбилэгт давхар дээлтэй сайдуудыг дэмжсэн Элбэгдоржийн ам ажил зөрсөн энэ үйлдлийг Энхбаяр ашиглаж өршөөлийн хуулиар шадар сайд болох нь Энэ бүх балиар замбараагүй байдлыг эхлүүлсэн Элбэгдорж буруутай
2015-08-13
Зочин:
Энэ хүн төр барьж байсан үе одоо үеийн төр барьж байгаа үеийг нэг харьцуулаад хараарай. Энэ хүний төр барьж байх хугацаанд арай ч ийм байгаагүй дээ.
2015-08-13
Зочин:
Irexeeree tsagaan idee amschixaad l tegeed l toriig bujignuulchixdag bolox ni ee. Ene xun uxsenii xoino l Mongol neg amrax ni ee dee.
2015-08-13
энхбаяраа уужуу хандаарай бүх зүйлд тэглээ гээд а:
эхлээд үнэн голоосоо уурласан байх бөгсийг нь долоож байсан хамтран идэж ууж байсан бүх хүн буруу харвал хэн гуай ч цочролд орно шүү дээ дараа нь бие сэтгэлээр нь дарамталсан түүнд нь хорссон байх төрсөн эх орондоо ирж болохгүй цагаан зээр бүсгүй хүнтэй хамт энэ хүн нутаггүй болж явж үзлээ харин одоо уужуу амьсгаа авч бүтэн нойртой хонох байлгүй дээ тэгээд нэлээн дүгнэлт хийсэн байх уур хорсол үзэн ядалтаас хол байж бүхнийг уучилж чадаад олон тийшээ харсан хүмүүсийг нэгэн зүгт харуулж чадвал үйлийн үрээ тэгшитгэж сайн төрөл олж нэр нь бүтэн үлдэх юм даа
2015-08-13