Хятад цагаан будаанаас зөрчил илэрчээ
2015-08-13

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас төвийн зургаан  дүүрэгт цагаан будаа савлах, хадгалах, импортлох, худалдаалах  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 9 төв, бүтээгдэхүүн жижиглэн савлах 21 цех, будаа хадгалах 13 агуулах, нийт 43 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

 

Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан татан авалт хийгээгүй, зориулалтын агааржуулалтын системгүй агуулахад цагаан будааг хадгалсан зэрэг зөрчил илэрчээ.  Монгол Улсад БНХАУ, ОХУ, Вьетнам, Энэтхэг, Тайланд, Австрали, БНСУ, Япон, АНУ гэсэн есөн  улсаас импортолсон цагаан будаа худалддаг аж. Харин БНХАУ-аас импортолсон цагаан будааны 95 хувь нь хятад ханз үсгээр бичигдсэн, үйлдвэрлэсэн болон хадгалалтын хугацаа бичигдээгүй, буруу шошготой байдаг нь илэрчээ.

 

Энэхүү шалгалтаар 7 аж ахуйн нэгжид нийт 2 сая 370.0 мянган төгрөгийн шийтгэвэр оногдуулж, хадгалалтын хугацаа дууссан, буцаан татан авалт хийгээгүй байсан  хоёр нэрийн нийт 93.0 кг буюу 228800 төгрөгийн цагаан будааг акталжээ. 

Shuud.mn
Сонин хачин
болд:
дахин савлахдаа үйлдвэрлэгчийг худлаа бичдэгийг шалгаж залруулмаар
2020-02-17