Агаарын хөлгийн түлшний хэрэглээ нэмэгдэнэ
2015-08-13

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газраас “Монгол улсад агаарын хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрийн ТС-1, РТ түлшийг хэрэглэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

Хэлэлцүүлэгт ИНЕГ, МИАТ, Хөшгийн хөндий дэх нисэх онгоцны буудал, Аеромонголиа ХХК, Хүннү эйр ХХК, Магнай трейд ХХК, Сод Монгол ХХК, А-Жет ХХК, MPI ХХК, Мэргэ ван ХХК болон манай улсад онгоцны түлш нийлүүлдэг ОХУ –ын “Роснефть-Аэро” компанийн төлөөлөл оролцож байна.

 

Роснефть компани нь ОХУ-ын агаарын хөлгийн шатахуун үйлдвэрлэгчдийн тэргүүлэх компаниудын нэг бөгөөд 2008 оноос “Роснефть Аэро” нэртэй охин компанийг байгуулжээ.

 

Энэ компанийн хувьд өөрийн эзэмшлийн 17 шатахуун цэнэглэх комплекстэй, нийт 35 байгууламжаар Орос, Украйн, Монгол, Евразийн ихэнх улсуудад ажил үйлчилгээг явуулж байгаа юм байна. “Роснефть Аэро” компанийн зүгээс манай улсад агаарын хөлгийн шатахууныг тасралтгүйгээр нийлүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд хамтрах, дэлхийн тооцооллын итгэлцүүрээр бодогдсон шударга үнийн бүрдүүлэлт зэргийг санал болгосон байна.

 

ОХУ-ын “Роснефть Аэро” компанийнхан ТС-1,  Жэт-А маркийн түлшнүүдийн шинж чанарыг харьцуулах, Олон улсын “Чингис хаан” шинэ нисэх буудлын шатахуун цэнэглэх, техник технологийн үйл ажиллагаа болон өөрийн ханган нийлүүлэх бодлого боломж зэрэг асуудлаар энэхүү уулзалтыг Газрын тосны газартай хамтран зохион байгуулж байгаа аж.

 

Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга X.Наранхүү

Манай улс жилд 25-30 мянган тонн онгоцны шатахуун хэрэглэж байгаа. Хэд хэдэн компани онгоцны шатахууун оруулж ирдэг. Сүүлийн жилүүдэд Роснефть компани манайд найдвартай тогтвортой үнээр онгоцны шатахуун нийлүүлж байгаа нэг нь.

 

Бидний зорилго бол дотоодын иргэний нисэхийн компаниудад найдвартай эх сурвалжаас, тогтвортой нийлүүлэх, шатахуунаар хангах зорилготой. Үүний хүрээнд Роснефть компани сүүлийн үед хигдэж байгаа шинэчлэл, цаашид мөрдөгдөх шинэ стандарт, гарч байгаа техникийн дэвшил зэрэг өөрчлөлтүүдийг манай улсын иргэний нисэхийн  компаниуд, ханган нийлүүлэгч нарт ирж танилцуулга хийж байна.

 

“Роснефть-Аэро” компанийн Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал И.Г.Колов

“Роснефть-Аэро” компанийн үйлдвэрлэсэн агаарын түлшийг борлуулдаг компани нь монголд байна. Монголын агаарын хөлгийн шатахууны хэрэглээ бидний анхаарлыг татдаг. Цаашид өсөн нэмэгдэнэ  гэж найдаж байна. Учир нь 2017 онд шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орно.

 

Тэр үед энэ агаарын хөлгийн шатахууны хэрэглээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцож байгаа. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ. Энэ асуудалтай холбоотойгоор зах зээлд хямд чанартай, өрсөлдөх чадвартай, шатахуун нийлүүлэхийн төлөө бүх боломжоо шавхан ажиллана.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин