Хүүхдийн спортын их наадамд 2500 тамирчин оролцоно
2015-08-13

Монголын хүүхдийн спортын V их наадам ирэх есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү наадамд 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцоно.

 

Энэ удаагийн тэмцээн нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болох юм байна.

 

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээ маргааш энэ сарын 14-ний өдрийн 14:00 цагаас Эрүүл мэнд, спортын яамны хурлын зааланд болох аж. Наадмын үйл ажиллагааг ивээн тэтгэх сонирхолтой хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг тухайн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Shuud.mn
Сонин хачин