Сайд нарыг зөвшилцөх ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар оролцсон юм. Хуралдаанаар Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудлаар санал солилцсон байна.
Мөн хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэгтгэх гэнэ. Уг ажлын хэсгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр ахлах юм байна.
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс энэ талаар тодруулахад:
-АН болон эвслийн бүлгийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Энэ ажлын хэсэг Засгийн газрын шинэ гишүүдийн талаар санал солилцож байр сууриа нэгтгэнэ. Засгийн газрын асуудлыг яаралтай шийдэх ёстой учраас өнөө маргаашдаа багтааж ажлын хэсэг дүгнэлтээ гаргана гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ