Кастро 89 нас хүрлээ
2015-08-14

Кубын удирдагч асан Фидель Кастрогийн мэндэлсний 89 жилийн ойг Куба улсын нийслэл Гавана хотод тэмдэглэж, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гавана хотноо олон төрлийн урлагийн арга хэмжээ болж, Кастрогийн төрсөн өдөрт зориулж 1000 гаруй тогооч бялуу хийж, хүмүүст тараасан байна.

 

Кастрод баяр хүргэхээр Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес нар тус улсад хүрэлцэн иржээ. Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тус улсад төрийн айлчлал хийх бөгөөд энэ үеэр удирдагчтай уулзаж, баяр хүргэхээр болсон хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс мэдэгджээ.

 

Үндэсний музейд 1959 оны нэгдүгээр сарын 1-нд Фидель Кастрогоор удирдуулсан 10 мянган залуу Батистын дэглэмийг түлхэн унагааж ялалт байгуулсан үеийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байна. Кастро 2008 онд биеийн байдлаас болж, дүү Раул Кастрод эрх мэдлээ шилжүүлж өгсөн билээ. Кастро Кубын төрийг 47 жил удирдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин