Тяньжин: 50 хүн амиа алдлаа
2015-08-14

Хятадын Тяньжин боомтын олон улсын тээвэр зуучийн төвд байрлах “Рүй Хай” компанийн агуулахад дэлбэрэлт болж болж, улсад их хэмжээний хохирол учруулсан билээ. Дэлбэрэлт, гал түймрийн улмаас 50 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн дунд галын голомтод ажиллаж буй гал сөнөөгчид байгаа хэмээн Тяньжин хотын захирагч мэдэгжээ. Одоогоор 36 гал сөнөөгчөөс холбоо тасарсан гэв.

 

“Гал сөнөөгчдийг амиа алдсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна” гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Агуулахад болсон гал түймрийг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Мөн тус улсын удирдлагууд Тяньжин руу 500 гаруй цэрэг илгээхээр болжээ.

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр “Ойролцоогоор 7400 орчим айл гэрэл цахилгаангүй байгаа бол хамгийн багадаа 10 мянга гаруй автомашин дахин ашиглах боломжгүй болсон” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин