“Аль Кайди”-гийн удирдагч мэдэгдэл хийлээ
2015-08-14

Алан хядагч “Аль Кайди” бүлэглэлийн удирдагч Айман аль Заухири жилийн дараа анх удаагаа олон улсад хандан мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны долоодугаар сарын 14-нд мэдэгдэл хийснээс хойш олны өмнө гараагүй билээ. Түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард уушигны хатгаагаар амиа алдсан хэмээн тагнуулууд мэдээлж байсан юм.

 

Удирдагч Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн шинэ тэргүүн Муллах Актар Мухаммед Мансурыг дэмжиж, Ойрхи Дорнодод хамтарсан сургуулилт хийж, бүх үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлэх болсноо видео мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. АНУ-ын тагнуулын байгууллага тус бүлэглэлийн өмнөх удирдагч Муллах Омарыг 2013 онд амиа алдсан хэмээн мэдээллээд байгаа. Харин Заухири “Омарыг амиа алдсан гэх мэдээлэл худал, хэн нэгний зохиосон үлгэр” гэдгийг онцлоод “Талибан бүлэглэл бол “Аль Кайди” бүлэглэлийн дэмжлэгээр байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл бидэнд татвар өгч байгаа. Би тус бүлэглэлийн удирдлагуудтай сайхан харилцаатай байдаг” гэж хэлжээ.

 

Ирак, Сири улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийг тэрбээр “Исламын шашныг гутаан доромжилж болохгүйг хатуугаар дэлхийд ойлгуулж буй. Энэхүү бүлэглэлийн явуулж буй үйл ажиллагаа хэтэрхий харгис ч биднийг басамжилж буй хүмүүс ямар шийтгэл авдгийг ойлгуулж буй хэрэг” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин