Донецкт нэг хүн амиа алджээ
2015-08-14

Салан тусгаарлагчдын хяналтад байгаа Украины зүүн хязгаарын Донецк мужид өчигдөр 20.00 цагийн орон сууцны барилгад дэлбэрэлт болж, нэг энгийн иргэн амиа алдаж, гурван хүн гэмтсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. “Дэлбэрэлт санамсаргүй, санаатай эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа” хэмээн “Бүгд Найрамдах Донецк ард улсын Ерөнхийлөгч” хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченкогийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

“Норманды дөрвөл”-ийн байгуулсан “Минск 2”-ийн гэрээний хэрэгжилт хангалтгүй байгааг НҮБ-ын удирдлагууд мэдэгдсэн байна. Сөргөлдөөний бүсэд өдөр бүр буун дуу гарч буйг албаныхан онцолжээ. Оросоос илгээж буй тусламжийн цувааг армийнхан хяналт шалгалт нэрийдлээр дээрэмдэж тонож буйд салан тусгаарлагчид сэтгэл хангалуун бус буйгаа мэдэгдэж, тусламжийн цувааны аюулгүй байдлаас болж нэг нэгэн рүү буу шагайсан тохиолдол элбэг тохиолдож буйг Захарченко хэлжээ. Тэрбээр “Хүнснээс болж “Минск”-ийн гэрээ хүчингүй болохоос эмээж байна” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин