Ерөнхийлөгч зарлиг гаргалаа
2015-08-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа.

 

 

Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон байна. Мөн төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалжээ.

 

Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилгоор Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар зарлиг гарган, Засгийн газар уг зарлигийн хүрээнд олон арга хэмжээг дэмжин хэрэгжүүлж ирсэн юм.

 

Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бий болгох, өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чиглэсэн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 27 дугаар зарлиг гаргасан бөгөөд зарлигийн хэрэгжилтээр тодорхой үр дүн гарч байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
сайхан л зарлиг бна. дэмжиж бна.
2015-08-14
иргэн:
сайхан л зарлиг бна. дэмжиж бна.
2015-08-14
иргэн:
сайхан л зарлиг бна. дэмжиж бна.
2015-08-14
Zorig:
... Мянга худал хэлэхээр тэр нь үнэн болдог ... гэж Күнз маягаараа сэтгэн хичнээн хуурах гэж оролдсон ч Монголчууд Хятадын цагаан будаа болон бусдын нэр зээлсэн элдэв хуурамч бүтээгдхүүнд хордоцгоож элдэв өвчин эмгэг хавдартай болж буй нь Монгол Улсын Тусгаар тогтнолыг эсдэлд оруулах өнөө цагийн гол гамшигуудийн нэг гэдгийг Хөх тамгат Монгол хүн бүр мэдэх ёстой . Чухамдаа элэгний С вирустэйдээ бус олноор нь хоморголон хордуулснаас үүсэлтэй Элэгний эмгэгийг цэвэр хүнсний бүтээгдхүүн , хужаанууд үе үе хордуулдаг гоожуурын ус бус цэвэр ус хэрэглэж байж л бие илаарших боломжтой . Түүнээс бус хэргээ далдалж , булхайгаа нуух гэж зориуд хэрэгжүүлж олны санааг өөр зүгт татах зорилгоос үүдэлтэй ... Элэгний төсөл ... гэгч буюу юу нь үл мэдэгдэх өндөр үнэтэй эм тариа хэрэглэснээс сайжрах бус бүр дордох нөхцөлд ч орж болзошгүй . Тэгээд ч Хятад нууц ноёдтойгоо хавсран ардчилсан хужаа луйварчид урвагчид сүүлийн 25 жилд , түүний дотор 2012 оноос хойш зохион байгуулалттайгаар Монголын ард түмнийг эрч
2015-08-14
Zorig:
... Тэгээд ч Хятад нууц ноёдтойгоо хавсран ардчилсан хужаа луйварчид урвагчид сүүлийн 25 жилд , түүний дотор 2012 оноос хойш зохион байгуулалттайгаар Монголын ард түмнийг эрчимтэйгээр хүнсийг нь , амны цаасыг нь , бусад хэрэглэж болох бүхнийг нь амжвал хордуулж нийлүүлж байгаа гэдгийг Монгол ахан дүүс та бүхний зайлшгүй мэдэх ёстой зүйлийн нэг билээ . ... Муугаас муу л гарна , Хужаагаас хар хорон санаа , бузар үйлдэл л гарна . ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн дов ногоорно. ... Монголыг , Монголчуудыг мөхөөх нь Хятад цуст Ардчилсан хужаа Ц Элбэгдорж түүний гар хөл болсон ардчилсан гамин хужаануудын гол зорилго гэдгийг хэзээ ч бүү март . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
2015-08-14
Зочин:
Ооо за за хориг байхгуй!
2015-08-14