Тяньжин: Химийн шинжээчдийг илгээлээ
2015-08-14

Тяньжины “Рүй Хай” компанийн агуулахад болсон дэлбэрэлтийн үеэр 50 хүн амиа алдаж, 765 хүн гэмтэж, эмчлүүлж байна. Амиа алдагдсын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан Бээжингийн удирдлагууд тус хот руу химийн шинжээчдийг илгээж, хэргийн шалтгааныг тодруулахаар болсон тухай “CNN”агенлаг уламжилжээ.

 

Хятадын армийн химийн 215 шинжээчийг илгээхээр болсон байна. Өнөөдөр орон нутгийн цагаар 14.00 цагт эхний цуваа Тяньжинд хүрэхээр болжээ. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд химийн бодис алдагдсан эсэхийг шинжээчид тогтоох юм.

 

Дэлбэрэлт болсон агуулахад натрийн цианид гэх мэт химийн хортой бодис хадгалдаг байсныг мөрдлөгийн явцад тогтоосон байна. Аврагчид 700 тонн цианидыг устгажээ. Иргэдийг аюулгүй байдлын үүднээс амны хаалт зүүхийг уриалжээ. Одоогоор 36 гал сөнөөгч болон үйлдвэрийн 15 ажилтан, хоёр энгийн иргэн сураггүй алга болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongolchuudiin ter heden baraa ch yamai bna a
2015-08-15
huurhiiduu:
Gaigui l baigaasaidaa. Manai baraa irdeg undsen gants boomt shuu dee.manaid yumnii une usuh vii dee.zaaval manai urd hurshid iim yum boldog balai yum be.mongolchuudiinha umnuus gun emgenel ilerhiilie
2015-08-14
wow:
youchig yldelgyi geer shataad duusaa bailgyi dee alga bolson hymyysni,,, tumuriig tsaas adil bazaad haytsan l bna daa. tegheer tsumiin yamar neg youm baisan gesen yg yalan guya syyliin delberlt ch neg youm heleed bna daa. hyatad uud uursduu youm helehgyil dee olon ulsiin shinjeechid ygee helj ehleed bna. zygeerch neg youm bishl bna shyy...
2015-08-14