ДАШТ-ий дэвжээнд 18 шилдэг жүдоч өрсөлдөнө
2015-08-14

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны нийслэл Астана хотноо болно.

Дэлхийн 137 орны 823 шилдэг тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд буй энэхүү тэмцээнд Монгол Улсын шилдэг тамирчид дэлхийн аваргын төлөө хүч үзнэ. 

 

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар жингээ тэргүүлэн барилдана. Мөн түүний жинд Ц.Цогтбаатар хүч үзнэ. -66 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар барилдах бол -73 кг-ын жингийн барилдаанд гавьяат тамирчин С.Ням-Очир, Г.Одбаяр нар зодоглоно. Тэгвэл -81 кг-д Н.Дагвасүрэн, -90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн аварга Н.Түвшинбаяр барилдана. Манайхаас +100 кг-ын жинд бөх оролцохгүй.

 

Харин эмэгтэйчүүдийн -48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, Б.Хорлоодой нар барилдах бол -52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон, -57 кг-д Д.Сумъяа, -63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар хүч үзнэ. -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-ын жинд О.Жавзмаа барилдана. Эмэгтэйчүүдийн -70 кг-д манай улсаас бөх байхгүй. ДАШТ-д оролцохоор 328 эмэгтэй тамирчин мэдүүлгээ өгөөд байгаа аж.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

Б.Бэхи




 

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01
Adenauer:
Бэхээ, зураг чинь 2008 оны олимпийн уе бна, сайхан зураг гэхдэ тэрнээс хойш 2 ч дэлхийн аваргатай болсон!
2015-08-14
Зочин:
Naranjargal 70d barilddag yasan yum be?
2015-08-14