Ээлжит бус чуулган хаалтаа хийлээ
2015-08-14

 

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Дараагаар нь хуулийг хэрэгжүүлэх  Комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

 

 УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ:

 

-УИХ-ын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж хаалтаа хийж байна. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хууль, Галт зэвсгийн, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн төслийг баталлаа. Засгийн газрын зарим сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн баталлаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой холбогдуулан Өршөөлийн хуулийг баталлаа. Анх удаа ял авсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлөхөө хүлээн зөвшөөрсөн хүнийг өршөөлд хамруулсан. Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд Засгийн газрын 6 сайдыг томилох асуудлыг өргөн барина. Ирэх долоо хоногт эдгээр хуулийн төслийг өргөн баригдсаны дараагаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлана. УИХ-ын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье гэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Mongolchuudaa. Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-15
Mongol:
Mongolchuudaa. Ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-08-15