Өнөөдрөөс хот хоорондын тээврийн тоог нэмлээ
2015-08-15

Автотээврийн үндэсний төвөөс “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ сарын 12-ноос эхэлсэн арга хэмжээ ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж. Мөн хөдөө, орон нутгаас ирэх оюутан сурагчид, нийт зорчигчдод зориулан өнөөдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал үндсэн 1740, нэмэлтээр 672, нийт 2412 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

 

2015-2016 оны хичээлийн жил эхэлж, оюутан сурагчдын амралт дуусч хөдөө, орон нутгаас нийслэл хотруу зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүдийн хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчих, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй. 


Замын цагдаагийн газрын Орон нутгийн хурдны замын хяналтын хэлтэс, Орон нутгийн Цагдаагийн газар, хэлтэс, “Автотээврийн үндэсний төв” УТҮГ-ын мэргэжилтнүүд, автотээврийн улсын байцаагч, автовокзалын дарга, менежер, тээвэр зохицуулагч нар ажиллаж,



-Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, ээлжийн жолоочтой эсэхэд хяналт тавьж, зөрчлийг арилгуулах

-Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох;


-Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигчийн үүргийн биелэлт, автотээврийн хэрэгслийн техникийн хяналт, нийтийн тээвэр эрхлэх үүргийн биелэлтийг хангуулах, хууль бус тээвэрлэлтэд хяналт тавих;


-Орон нутгийн замд зорчих хэсгийн эвдрэл, гэмтэл, байгалийн болон бусад гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх, энэ талаар жолооч нарт анхааруулах өгөх юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин