Халдлагын үеэр 20 хүн амиа алджээ
2015-08-16

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нийслэл Багдад хотноо террорист халдлага зохион байгуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Халдлагын үеэр 20 хүн амиа алдаж, хоёр хүн гэмтсэн болохыг Багдад хотын цагдаагийн газраас уламжилжээ.  Хэт даврагчид тэсрэх бөмбөг суурилуулсан ачааны машин хөл хөдөлгөөн ихтэй Сиар худалдааны захын ойролцоо дэлбэлжээ.

 

Тус бүлэглэлийн халдлага үйлдсэн бүс нутагт шийт шашинтнууд амьдардаг бөгөөд сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд хэт даврагчдын гэнэтийн дайралтын үеэр 100 гаруй шийтүүд амиа алджээ.

 

Өнгөрсөн баасан гаригт хэт даврагчид Багдад хотноо халдлага үйлдэж, 60 хүний аминд хүрсэн юм. Хэт даврагчид Багдадад байрлах христийн сүмүүдийг галдан шатааж, тонож эхэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ENE LALARUUDIIG YAGAAD AMERIK DARJ SONOOHGUI TSAARGALAAD BAIGAA YUM BEE IRAKUUD BAS MONGOL SHIG AVILGALD IDEGDCHIHEED GEMT HEREGTNUUDIIG ORSHOOSOOR ULS ORNOO SUIRUULJ DUUSLAA
2015-08-16