Аффлек төрсөн өдрөө паркад тэмдэглэв
2015-08-16

 

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек өчигдөр 43 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Аффлек эхнэр, гурван хүүхдийнхээ хамтаар Жоржиа мужид байрлах амьтны хүрээлэнд очиж,  төрсөн өдрөө тэмдэглэжээ.

 

“Аффлек төрсөн өдрөө үнэтэй ресторанд тэмдэглэхээс зайлсхийж, эхнэрээсээ салаагүй гэдгээ дахин батлахын тулд олон нийтийн газар баяраа тэмдэглэсэн” хэмээн “TMZ” сайт мэдээлжээ.  Жүжигчний эхнэр Женнифер Гарнер твиттертээ “Бүх зүйл чамаас шалтгаалах болно. Хонгор минь төрсөн өдрийн мэнд” гэж жиргэсэн байна.

 

Хос паркаар зугаалсныхаа дараа хоёулхнаа кино үзжээ. Сүүлийн үед Аффлекийг хүүхэд асрагч Кристен Оузунян гэгчтэй холбох болсон юм. Аффлек твиттер хуудсаараа дамжуулан хүүхэд асрагчтайгаа ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, “Олон нийтийн утгагүй хардалтаас болж сайн ажилтнаа халмааргүй байна” гэж жиргэжээ.  Оузунян сүйт залуутай гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэж, Аффлектэй холбохгүй байхыг хүсчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин