Роналдугийн хүү хөлбөмбөгчин болно

Португалийн шигшээ болон “Реал Мадрид” багийн тоглогч Криштиану Роналду инстаграмдаа хүү, таван настай Криштиану Жинртэй авахуулсан зургаа байршуулаад “Бяцхан Роналду. Надтай адилхан байна уу. Аавынхаа мэргэжлийг өвлөж авахаар болсон. Гайхалтай байгаа биз. Тун удахгүй хөлбөмбөгийн сургалтад хамрагдахаар болсон. Бид удаан ярилцсаны эцэст дээрх шийдвэрийг гаргасан. Жинр их хурдан гүйдэг. Мөн мэдрэмжтэй. Хүүгийнхээ авъяасыг нь царцаахыг хүсэхгүй байна. Би аав, тамирчин хүний хувиар хүүгийнхээ чадварыг гялалзуулахыг хүсч байна” гэж бичжээ.
Тамирчин эр хүүтэйгээ авахуулсан зураг дээрээ “Аав, хүү хоёрын хоршил” гэж бичсэн байна. Роналдугийн энэхүү зураг хагас цагийн дотор 200 мянган like цуглуулж, дээд амжилт тогтоожээ.
Роналдугийн хүүгээс гадна Дэвид Бекхэмийн хүү Ромео Бекхэм хөлбөмбөгийн тамирчин болохоор өөрийгөө бэлдэж, Лондоны хүүхдийн шигшээ багт элсэхэр төлөвлөж байгаа билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ