Британийн гоо бүсгүй тодорлоо

img

 

 

Олон улсын зэрэглэлтэй гоо бүсгүйн тэмцээнд Их Британи улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй тодорсон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ковентри хотын “Ricoh Arena” плазад  болсон эцсийн шалгаруулалтад 15 гоо бүсгүй тунаж үлдсэн бөгөөд титмийн эзнээр 19 настай Наташа Хеммингс гэх бүсгүй тодорчээ. Тэрбээр “Nottingham” их сургуулийн англи хэл, утга зохиолын ангийн хоёрдугаар курсын оюутан аж.

 

Наташа гайхалтай бүжиглэдэг бөгөөд тэрбээр 11 наснаасаа хойш балетээр хичээллэсэн байна. Тэрбээр өмнө нь “Royal Junior Northern” хөгжмийн коллежид суралцаж байжээ.

 

Харин хоёр, гуравдугаар байранд 21 настай Ребекка Друсдале болон Софи Смит нар цомын эзэд болжээ.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

КК:
ОРОС ГАРАЛТАЙ ЮМ БИШ БИЗ. НАТАША ГЭДЭГ НЭР АНГЛИД ТҮГЭЭМЭЛ БАЙДАГ ГЭЖ ҮҮ
2015-08-16