Эрчим хүчний салбарын өдөр тохиолоо
2015-08-16

Эрчим хүчний салбарт ажиллагсдын баярын өдөр өнөөдөр тохиож байна.  Тус салбарынхан өнгөрсөн гуравдугаар сард “ДЦС-4” ТӨХК-ийн 123МВт-ын өргөтгөлийг хүлээн авсан. Удахгүй шинээр 300 МВт-ынхүчин чадалтай Амгалан дулааны станцыг ашиглалтад хүлээн авах юм.  Ингэснээр улс  эх орны цахилгаан дулааны хэрэглээг найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.

 

Салбарын хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгохын тулд УИХ-ын хаврын чуулганаар “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого”, “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”, “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг батлан гаргасан.  Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хэтийн зорилтыг тодорхойлж, салбарыг зах зээлийн эдийн засагт бүрэн утгаар нь шилжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин