Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ
2015-08-17

Хөвсгөл аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ иргэн Д /16 настай, эрэгтэй/ энэ сарын 10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн. Улмаар гар нь хавдаж, халуурсан байдалтайгаар 14-ний өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

Зооноз өвчин судлалын төвөөс 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1 дүгээр хавьталттай тав, 2 дугаар хавьталттай хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ хийгдэж ба хариу 72 цагийн дараа гарах юм.

 

Голомтонд найман хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт 45 хүн хоёр ээлжээр, 10 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, 1 автомашин, Зооноз өвчин судлалын төвийн найман эмч, Цагдаагийн газраас дөрвөн албан хаагч  нийт 65 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй юм байна.

Shuud.mn
Сонин хачин