Тяньжин: 95 хүн сураггүй болжээ
2015-08-17

Тяньжин хотноо өнгөрсөн баасан гаригт болсон дэлбэрэлтийн улмаас 95 хүн сураггүй алга болсон тухай хохирогчдын гэр бүл “CNN” агентлагт мэдээлжээ. Бээжингийн удирдлагууд ослоор 55 хүн сураггүй алга болсон хэмээн мэдээлсэн ч энэхүү тоо баримт худлаа болохыг иргэдийн холбооноос мэдээлсэн байна.

 

Дэлбэрэлтийн улмаас 112 хүн амиа алдаж, 789 хүн гэмтсэн болохыг Тяньжин хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Гонг Жианшинг сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр “Онцгой байдлын аврагчид болон хэргийн газар ажиллаж буй цагдаа нарын мэдээлснээр одоогоор 95 хүн сураггүй алга болсон. Гэнэтийн ослын үеэр олон барилга, байгууламж нурсан. Аврагчид 44 хүнийг нуранги дороос гаргаж, эмнэлэгт хүргэсэн” гэж хэлжээ.

 

Аврах албаныхаас мэдээлснээр “Ослын газар ажиллаж буй 36 гал сөнөөгч сураггүй алга болсон. Өнөөдрийг хүртэл тэдэнтэй холбоо тогтоогоогүй байна” гэв. Ойролцоогоор 9000 хүн орон гэргүй болж, 10 мянга гаруй машин шатсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин