Намрын улс төр ба МАН-ын Ардын хүч фракц
2015-08-17

МАН-д шины жигүүр байгуулагдсан байгуулагдаагүй хэмээх хэлцэл маргаан гарсан ч хэсэгтээ намжиж байгаа боловч сүүлийн үед эрчимжиж эхэлсэн тухай цуу гарсан нь огт худал зүйл биш бололтой.

 

МАН-ын угшилтай төрийн албан хаагчдын “Зүүний хүчний холбоо” хэмээх байгууллага яг улс төр, намын үйл ажиллагаа явуулах боломжоор хомс тул “Шинэчлэлийн хороо” экс НАМЗХ-ны удирдагч нараас бүрдсэн Г.Занданшатарын тэргүүлдэг “Бид Нэг Монгол” ТББ-ууд хамтран Ардын нам - Ардын хүч зөвлөлдөх уулзалтыг МАН -ын 6 сайд ЗГ-аас хөөгдөхөөс өмнө зохион байгуулж “Ардын хүч” нэртэй фракц байгуулсан тухай МАН дотор яригдаж тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эр  дэнэ нар толгойлж буй тухай мэдээ гараад мөн л хэсэгтээ намжсан.

 

Тэгвэл намрын улс төрийн өнгийг Д.Цогтбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын эрдийн оройд гарсан залуусаар өнглүүлээд эдүгээ МАН-ын төдийгүй улс эх орны асуудлыг шийдэлцэж яваа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн асан, Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар, Алтай Холдингийн захирал О.Одбаяр, Шинэчлэлийн хорооны Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Их засагийн Н.Учрал, Жиргээчин Б.Цогтгэрэл, Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Эдийн засагч Ч.Хашчулуун, Хуульч Б.Энхбаяр нарын өргөн бүрэлдэхүүнтэй намрын улс төр эхлэх шинжтэй байна. 

 

Тэдний ойрын эх сурвалжуудын хэлж байгаагаар намын асуудлууд ихээхэн сонирхолыг нь татаж байгаа бөгөөд эхлээд МАН-ын дотоод асуудал хурцдаж мэдэхээр юм. Учир нь Ардын хүчийн нэгэн томоохон хэсэг болох Шинэчлэлийн хорооноос мэдэгдэл гаргаж МАН-ын III Бага хурлыг яаралтай хуралдуулж намын санхүүгийн асуудлыг яаралтай ил болгох шаардлага тавьсан юм. Энэ нь саяхан болсон олон томилгоонууд түүнийг дагасан мөнгө төгрөг, тохироонууд хэрхэн хэний гараар орж гарсан нь тэдний сонирхолыг татсан нь тодорхой. Мөн МАН-ын удирдлагууд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүстэй уулзан гэрээ хийж эхэлсэн тухай мэдээлэл ч байгаа юм. Энэхүү гэрээ нь мөн их хэмжээний мөнгө дагуулж байгаа гэх хардлага олон хүнийг бухимдуулж, МАН-ын дүрмийн дагуу чөлөөт өрсөлдөөн бус хөрөнгө мөнгөөр хэмжих гэрээ сэлт байгуулж ба  йгаа нь  таалагдаагүй нөхдүүд ийнхүү “адуугаа хурааж анд мордож” байхыг үгүйсгэхгүй юм.

 

Саяхан болсон залуучуудын зодоон буюу НАМЗХ-ны эрх мэдлийг олигархиудад алдсандаа бухимдалтай хэсэг ч зүгээр хараад удаан суухгүй нь нэгэт тодорхой билээ. Ирэх намрын улс төр ийнхүү МАН-ын Ардын хүчээр эхлэх нь тодорхой болоод ирлээ.

 

Хамгийн сүүлд лавсан мэдээллээр тэд “салхилах зарлал”-аа жиргээгээр түгээцгээж байлаа. 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hudlaa shaagaaaaaaaal ......
2015-08-18
Зочин:
Shudraga orsoldoonii Auyrsaihnii frakts
2015-08-17
Зочин:
Цогтбаатар багабандийн гар
2015-08-17
Зочин:
Раал
2015-08-17
Oyu tolgoin postman:
OT tusliin postman sh dee.
2015-08-17
Darjaa:
Net deer bicheed l, prakts gej zarlaad l udirlagiig gartaaz avchihdag nam bol MAN yavch bishee. Dur duraa goldoggui, dund chomog suujee goldoggui gedeg l ene baihdaa. Harinch MAN-iin odoogiin udirdlaga chine ayduu, tulhtai baij erh barigchidad tsohilt ogch, shalbaagt baisan namiinhaa ner hundiig sergeesen gaviyatai shuu. Odriin hoolond een olon gegcheer erh medel moroodold ni bagtaad baigaa bol sainii er bish shuu gedgiig helie?! Duraa tsaash ni, duhaa naadh ni. Gedgiig buu mart! Martval sononoo?!
2015-08-17
Зочин:
Tsogtbaatar hunii Sanaa, demjlegiig avaad OROOD hiisen yum shig piardaj yavdag yum bnalee. Yadaj bayarlalaa geed helchih uhamsartai bolooroi,daraa ni tom asuudal ru orohiig zovloyo
2015-08-17
Зочин:
Маш зөв дэмжиж байна.
2015-08-17
зочин:
МАН шинэчлэгдэх ёстой. Намын даргаар нь барилга хот байгуулалтын сайд байсан Цогтбаатар гэж энэ залууг сонгох нь зөв шүү. ийм л залуучууд Монголын төрийг хүчтэй болгоно. энэ залууг танихгүй ч 2 яамыг толгойлсон ажлын үр дүнгээр нь харахад манай улсад хэрэгтэй хүн байна. Ийм л залуучуудыг дээш нь гаргахад эд нар өөрсдөө сайн хүмүүсийг төрд татаж ажиллуулна.
2015-08-17
Зочин:
Hudlaa shaagaaaaaaaal ......