С.Одонтуяа гишүүн ширээний найзаа хогны аянд дуудлаа
2015-08-18

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ‪#‎хогbucketchallenge‬ аянд нэгджээ. Тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд хотын залуусын дуудлагаар энэхүү аянд нэгдэж, ТҮК-ийн ажилчдад бэлэг тараажээ. Эрхэм гишүүн "Баянгол Шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ийн зам талбайн 83 үйлчлэгчдэд үндэсний үйлдвэрийн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэсэн байна.

 

Аяны журмын дагуу тэрбээр дараагийн хүмүүсээ мөн дууджээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа #хогbucketchallenge-д нэгдэх дараагийн хүмүүсээр УИХ-ын гишүүн М.Зоригт, сумогийн их аварга Д.Дагвадорж, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарыг нэрлэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
улс төрийн замаар нэр цэвэр яву байгаа жинхэнэ эмэгтэй улс төрч шүү. таньд амжилт хүсье
2015-08-24
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-08-18