Нийслэлийн жишиг зам ашиглалтад орлоо
Нийслэлийн жишиг зам ашиглалтад орлоо. “Гэр хорооллын хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд хийгдсэн уг зам Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны цогцолбор, “Нарантуул-2” худалдааны төвийг 13 дугаар хорооны сургуулийн 14 дүгээр гудамжийг холбожээ. Байгалийн чулуу, эко хавтан бүхий хучилттай уг замыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэжээ.
Замын нээлт өчигдөр болсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар автозам, явган зам барьж ашиглалтад оруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөхөд иргэд санаачилгаараа хамтарч ажилласан гэдгийг онцолж байв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ