”Люмино”-гийн фэнүүд байна уу?
2015-08-18

 

Та бүхний сайн мэдэх "Люмино" хамтлагийн залуус энэ сарын 21-нд 20.00 цагаас "Хэмнэл нэрэгч" нэртэй бие даасан тоглолтоо "Crocus event hall"-д хийх гэж байна.

 

Энэхүү тоглолт нь есөн жилийн дараа тоглогдож байгаа том хэмжээний тоглолт гэдгээрээ онцлог бөгөөд уг тоглолтын найруулага, тоглолт зохион байгуулагчаар "On'n Off" продакшн ажиллаж, сурталчилгааны ажлыг "Mongol mass media" хариуцан, тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк, дэлхийн алдарт 'Versace Collection' брэнд тус тус хамтран ажиллаж байна.

 

Тус тоглолтонд "Люмино"-гийн бүх цаг үеийн хит дуунууд дуулагдах бөгөөд дурсамж сэдрээсэн сайхан тоглолт болно гэдгийг тэд онцолж байна.

 

Та уг тоглолтыг үзэхийг хүсвэл тасалбарыг "Hi-Fi records", "Orange records", "Crocus event hall", "Modern Nomads"-ын бүх сүлжээ болон Easyticket.mn хаягаар онлайнаар захиалгаа өгч, тоглолтын тасалбарыг үнэгүй хүргүүлж болох юм байна. Та бүхнийг урьж байна.

Shuud.mn
Сонин хачин