Ерөнхийлөгчийн хориг
2015-08-18

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын баталсан Өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэсэгчлэн хориг тавьсан. Тэрбээр Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад хориг тавьсан албан бичгээ өчигдөр УИХ-д хүргүүлсэн. Харин УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт товлон хуралдуулна гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн хориг болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм.

 

Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин