Шууд нэвтрүүлгийн үеэр газар хөдөлжээ
2015-08-18

АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо орон нутгийн цагаар өчигдөр 6.49 цагт 4.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй, ноцтой гэмтэл гараагүй хэмээн албаныхан мэдээлжээ.

 

Америкийн “KTVU” сувгийн хөтлөгч, цаг уурч Стив Паулсон газар хөдлөлтийн үеэр шууд эфирээр цаг агаарын мэдээ хүргэж байжээ. Тэрбээр газар хөдлөх үед “Ээ бурхан минь. Газар хөдөлж байна” гэж хэлээд шууд эфирийг орхин гарчээ. Хөтлөгч твиттертээ “Эцсээ хүртэл эфирээ үргэлжлүүлж чадаагүйдээ уучлалт гуйя. Би тэр үед их айсан. Ажлын хариуцлага алдлаа” гэж жиргэсэн байна.

 

Газар хөдлөлтийн улмаас телевизийн хальс хадгалдаг агуулахын тааз нурж, 10 гаруй цонх хагарчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин