Хүн боомоор өвчилжээ
2015-08-18

  Хүн боомын халдвар авсан тохиолдол гарчээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуурын боон” гэдэг газар нутагладаг иргэн Н /19 настай, эрэгтэй/ боомоор өвчилсөн байна.

 

Түүнд сэжигтэй шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирж шинжилгээ хийлгэхэд боомоор өвчилсөн нь тогтоогдон, тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин