Бангкок: Гэмт этгээдийг оллоо
2015-08-19

 

Тайландын нийслэл Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бунхны дэргэд хүчтэй дэлбэрэлт болж, 21 хүн амиа алдаж, 123 хүн гэмтсэн билээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Хятад, Филиппинийн иргэд байгаа хэмээн тус улсын Цагдаагийн дарга Сомёот Пүүмпуммуан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Бангкок хотын цагдаагийнхан халдлага зохион байгуулсан хэмээн 10 гаруй хүнийг баривчилсан бөгөөд өчигдөр 20.00 цагт тэднийг хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бунхны ойр орчимд байрлуулсан хяналтын камерууд гэмт этгээдийг бичиж авчээ. Шар өнгийн футболк, хар өнгийн өмд өмссөн 180 см-ийн өндөртэй Европын иргэн дэлбэрэлт болохоос 10 минутын өмнө бунхан руу гар цүнхтэй оржээ. Харин дэлбэрэлт болсны дараа тэрбээр цүнхгүй гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн байна. Цагдаагийн дарга дээрх шар футболктой эрийг гол сэжигтэн хэмээн мэдэгдэж, улс даяар эрэн сурвалжлах үүрэг өгчээ. Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, гэмт этгээдийг баривчлахыг уриалж “Биднийг хохироож, аялал жуучлалын салбарт томоохон хохирол учруулсан бүхнээс хариугаа авах болно. Тайландчууд өөрсдийн хүчээр гэмт этгээд болон түүний хамсаатанг баривчлах болно” гэж хэлжээ. Дэлбэрэлтийн дараа Бангкокт хөл хорио тогтоож, иргэдийг хөдөлгөөнийг хязгаарласан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гарчигт оллоо гэсэн уншихад олоогүй байгаа юм шиг.
2015-08-19
Zochin:
Zu 2 Tailand yvii gej bsan bolii duu.
2015-08-19
ахо:
Дэлбэрэлтээс өмнө гараад явчихсан
2015-08-19