Япончууд зам барих туршлагаасаа хуваалцаж байна
2015-08-19

 

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага өнгөрсөн сарын 20-нд эхэлсэн билээ. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд зааж байна. Хамтарсан сургуулилт Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд болж байгаа бөгөөд сургуулилтын нээлтийн ажиллагаанд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори ирж оролцсон юм. Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженерүүд манай Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчдад зам барих арга барилаа заах сургалт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.

Shuud.mn
Сонин хачин