Гурван давхраас хүүхэд унаж гэмтжээ
2015-08-19

Бага насны хүүхэд цонхноос унаж гэмтсэн осол дахин гарлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 72 дугаар хотхоны ... тоотын 3 давхрын цонхноос "У" /1.5 настай/ хүүхэд унаж гэмтсэн байна.

 

Цонхноос хүүхэд унаж гэмтсэн, нас барсан харамсалтай хэргүүд өмнө нь гарч байсан.

Цонхоо торлох, хүүхэд онгойлгох боломжгүй түгжээ хийх зэргээр хүүхдээ болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж, анхааруулсаар байдаг. Гэтэл эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас хүүхэд энэ мэт осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин