1939 он-Бид Ялав, 2025 он-Тэд цөлмөв
2015-08-19

 

ХАЛХ ГОЛ. Хятад, Манжуураар дамжаад Монголыг минь эзлээд Сибир хүрэх Японы эзэнт гүрний санаархалыг нураасан ялалтын түүх энэ голын хөвөө орчим газарт бичигдэн үлдсэн. Үүгээрээ Монгол хүн бүрт эрхэм төдийгүй дэлхий мэддэг болсон түүхийн нэгэн мөртэй газар. “Халх гол”гэж дангаараа дуудагдахдаа “Эх орон” гэж  бүтэн хэлэгдэхтэй адил дүүрэн сонсогддог сэтгэлд ойр нутаг.

 

Халх голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долоодугаар сарын 8-наас наймдугаар сарын 20-ны хооронд болсон байна. Харин 76 жилийн дараа /2015.07.09/ манай парламент  Халх голын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Мэдээж энэ долоодугаар сар гэсэн цаг хугацаа цэвэр тохиолдол юм.

 

Мухар мушгиж яривал 80 жилийн тэртээ бөмбөг дэлбэрч сум исгэрч, цэрэг эрс эгэл ардын хөвгүүд амиа өгсөн газар шороон дээр “чөлөөт бүс” бий болж, гаднын иргэд визгүй зорчиж арилжаа наймаа  хийж, газар хагалж, тариа тарьж болохоор шийдвэр гарчихаад байгаа юм.

 

Төрийн бодлого шийдвэрийн талаас нь харж яривал Халх голд эдийн засгийн чөлөөт бүс нээж байгаа юм. Чөлөөт гэдэг үг нь дураараар нь дургүйлах гэсэн санааг илэрхийлээгүй. Харьцангүй давуу байдал олгох буюу  бизнес үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа арилжаа хийхэд нь татвар гаалийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн санаа. Үр дүнд нь эдийн засагтаа мөнгө, хөрөнгө оруулалт татаж бүс нутгаа хөгжүүлнэ гэхэд хэнд ч энгүүн сайхан ойлгогдоно. Үүнийг улстөржүүлэн хурцлахын өмнө тогтоолын  юу нь зөвдөж, юу нь буруудаж болохыг олноор шүүн хэлэлцэхийн буруу байхгүй.

 

Халх голын сав газрыг үржил шимт хөрс шороотой, газар нутгийн байршлын хувьд хилийн бүс нутагт орох онцлогоор нь жирийн иргэд төдийлөн тоож ярихгүй. Харин гадаадын түрэмгийллийн хоншоорыг тас цохисон түүхэн газар гэсэн бахархалаар хардаг.

 

Түүхэн талаасаа бол оросуудын хувьд маш сайн судлагдсан газар бол яах аргагүй Халх голын сав юм. Дайны бүс болж байсан гэдгээрээ бус өөр сонирхлоор ч энэ бүс нутгийг оросууд нарийн судалж байсан гэдэг. Дан ганц МАА-н салбараар хөгжихгүй. ХАА-н салбарыг хослон хөгжүүлэх нь хэрэгтэй гэдгийг  оросууд Монголын дуулгавартай удирдагч нартаа нөхөрсгөөр зөвлөжээ. Энэ ажилд өөрсдөө гардан оролцож шууд туслалцааг үзүүлсэн байдаг.

 

Ингэхийн өмнө нэг зүйлийг мөн нууж хаалгүй зөвлөжээ. Халх голын сав газар нь газар тариалан эрхлэх хийгээд үржил шимийн хувьд Сэлэнгийн сав газраас чинь хэд дахин илүү. Гэхдээ эхлээд нийслэл болоод манай хилд ойр дөтөөр нь Сэлэнгийн бүсдээ газраа хагалж эхлэх нь зөвдөнө гэж. 1940-өөд оны эхээр болсон гэх энэ ярианаас хойш Халх голын савд үр тариа ургуулах компанит ажил өрнүүлэх асуудал дахин хөндөгдөөгүй гэж болохоор. Нэг талаас ах нарын зөвлөснөөр “нөөц газар” болсон. Нөгөө талаас Халх гол эрэлхэг дайчдын дурсгалт өлгий нутаг болж дархлагдсан байдаг.

 

Харин одоо энэ нөөцөө ашиглах тухай яригдаж эхэлж байна. Одоо ч бус нэлээн хэдэн жилийн өмнөөс хөндөгдөөд хол явахгүй дарагдаж байсан. Дарагдах учрыг дээр цухас өгүүлсэн. Их ”эрхэм”, түүхт нутаг болох талаар.

 

Бид хүүхэд ахуйдаа сурах бичгээс хамгийн түрүүн мэдэж авч нэрийг нь цээжилдэг газар бол Халх гол байлаа. “Халх гол бол ах дүү хоёр армийн ялалтын өлгий нутаг” гэж түгдрэлгүй хэлж “онц” авч байсан.   Харин “ Халх гол бол үржил шимт хөрстэй тул Монголын ирээдүйн ХАА-н хөгжлийн том бүс юм” гэж аман шалгалт дээрээ томорч байсан сурагч байгаагүй.

 

Очиж үзээгүй ч хэн ч гэлээ сайн мэдэх “Халх гол” гэдэг эрэлхэг цэргүүдийн хөшөө цогцолбор сүндэрлэснээр бодогдохоос трактор комбайн эгнэн жагсаж, төмс байцаа хурааж, түм түжигнэсэн газраар төсөөлөгдөхгүй байгаа юм. Тэгээд бужигнах хүмүүс нь гадныхан. Тэр дундаа өнөөх муу нэрт Хятадууд ирээд Солонгостой хамжаад газар хагалаад байхаар төсөөлж ярихад захын Монгол хүний үс босоод ирнэ.

 

Олон нийтийн хувьд ийм эрхэмд тооцогдох газар нутагт Чөлөөт бүс бий болгох тогтоолыг УИХ-аас наадмын өмнөхөн тун чимээ гаргалгүй, хэтэрхий шуурхай баталсан нь өнөөдөр асуулт болж байна. Үүн дээр нь тодорч улс төр хийх, рейтинг оноогоо нэмэх, жагсаал тэмцэл босгох бол маш хямд зардалтай ажил болох нь тодорхой. Зарим нөхөд энэ асуудлыг салбарынхантайгаа сайнгүй байгаа Р.Бурмаа сайдыг балбах шинэ сэдэв болгохоор өндөр авахуулаад байгаа ч үнэр байна.

 

Бид ер нь хэзээний газар нутгаа ашиглахыг эдийн засгийн агуулгаар нь харж сураагүй тул эцсийн бүлэгтээ яагаад заавал ХАЛХ ГОЛ, баатарлаг түүхт нутаг “Чөлөөт бүс” болж байна гэж асуудлыг хурцлах нь хялбар байгаа юм.

 

Манай улсад байгаа уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа нийт эдэлбэр газраас 25 дахин том энэ бүс нутгийг яагаад сонгов. Иргэдэд хуулиар өмчлүүлж байгаа газрын хэмжээ буюу 0.07 га, 0.35 га газраар дундажилж бодоход Монгол Улсын 7.1 сая иргэнд өмчлүүлэхүйц хэмжээний ийм том газар нутгийг яагаад бөөн цөлхөөр нь чөлөөт бус болгох шийдвэр гаргав. Газар нутгийнхаа аль томыг харийнханд дам өгчихвөл яах вэ гэсэн асуултыг иргэдийн төлөөлөл зарим нам хөдөлгөөнүүд тавьж байна. Цаашаа ч нэлээн хөгжөөж болохоор уриалгыг гаргасан байгаа. Гэхдээ  асуулт дотор нь зарим хариулт нь явж байх шиг харагддаг. Үржил шимтэй хөрс шороотой, хилийн бүсэд байдаг гээд “хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор” ашиглахад хамгийн тохиромжтой газар нутаг болохоор гадныхан ихээр сонирхоно. Энэ мэт давуу талууд дээр үндэслэж чөлөөт бүсийн гортигийг Халх гол дээр эргүүлсэн байх. Гэхдээ Их хурлаас баталсан тогтоолд ноцтой гэж болох харьцуулалт заалтуудыг зарим нам хөдөлгөөнийхөн гаргаж тавьсаныг энд дурьдах хэрэгтэй байх.

 

... Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1-д заасанчлан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх, жил бүр Засгийн газрын баталдаг гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь хэмжээнд чөлөөт бүсийн энэ нутаг дэвсгэр хамаарахгүй. 

 

...Хуулийн 11.1-т зааснаар чөлөөт бүст хилийн боомттой байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсуудын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй...
 

...Чөлөөт бүсийн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу чөлөөт бүст үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд газрын төлбөрөөс 5-10 жил 100 хувь хөнгөлүүлэх, цаашид чөлөөт бүсийн захирагчийн шийдвэрээр тодорхой хугацаагаар хөнгөлүүлэх эрхийг эдэлнэ.
 

....Хуулийн 16 дугаар зүйлд зааснаар чөлөөт бүст гаалийн болон НӨАТ-ын, экспортын татварын чөлөөлөлт, орлогын татварын 50 хувийн хөнгөлөлтийг эдэлнэ .....зэрэг  цөөнгүй заалтуудыг энд онцолсон байгаа юм.

 

Энд нуршихад визгүй зорчихын тухайд бол бид тэгтлээ эмзэглэх хэрэггүй юм даа. Бизнес хийж хөрөнгө мөнгө оруулах нөхдийг л татах зорилготой, аливаа Чөлөөт бүсэд байх л жишиг. Манай онцлогоор харах юм бол тэнд нөхдүүд визээ хэтрүүллээ гэхэд тэр чөлөөт бүсээсээ дөнгөж гараад л хавийн хэдэн хүнээ зүс таньдаг нутгийн банхарт л зуулгана даа. Хол тарж их юм цөлмөж чадахгүй. Бид ер нь гадны бизнесийхэнд бол үнэхээр нүд хурц. Авир ширүүн эх орончид гэдгээ  сайн харуулсан. Энийгээ хэтрүүлчих гээд байдаг ч талтай.

 

Гэхдээ Их хурлын тогтоолд анхаарахгүй орхиж болохгүй, онцгой үйлчлэлтэй заалтууд байгаа бол ил болгох нь аль ч улсын иргэний үүрэг, эдлэх ёстой эрх. Үнэхээр харийнханд нээлттэй хэрнээ Монголчууддаа хаалттай “чөлөөт бүс” бий болох уу. Тодорхой хугацааны дараа ямар дэд бүтэц хөгжсөн бүс нутагтай болж,  цаашид юу хийх боломжтой үлдэх тооцоо бидэнд байгаа юм бэ.

 

 “Бид ялав” гэсэн цусан бичээстэй уудам нутагтаа “Тэд цөлмөв”  гэсэн хар пайз тэвэрч үлдвэл яах вэ.

 

Наанаа эдийн засгийн тусгалтай ч цаанаа хөрс газар шороогоо сэндийчих эрхийг харийнханд нээж өгөх энэ шийдвэртээ зохих хязгаарлалт зохицуулалтыг хийж чадсан уу ...зэрэг эргэлзээ дагуулсан асуултуудад төр хариулт өгөх хүлээлт үүслээ дээ.

 

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-08-20
zochin:
elbegdorj songuuliar solongoschuudaas avsan mongoniihee baritsaand halh goliin sav gazriig 100 jileer solongoschuudad ogson 7 orchim jil bolj baina yun oroitson medeelel we nergesen hoino hashigrav geech bolj baih shivdee
2015-08-20
baysuk:
vnen shvv minii tsuuhun mongolchuud mini aliin bolgon nvden balai chih ni dvlii yavah gesen ym be. Ene neg heden turiin undurlugvvd hoich vedee yu vldeehgeed b.gaa ym be . Odoo sertsgee mongol chuud mini eh orniihoo tuIuu dorivtoi bosvol yasan ym be ene 76 ch gesen hereg alga bvgdiig ni dahin songoh hereggvi shvv mongolchuudaa.
2015-08-19
хэхэхэ:
за одоо бөөн сумнууд гарч ирээд буудаж гарлаа шүү хахахаххаха ажил хийхэд бүү саад бол пизканууд аа
2015-08-19
temtsii:
Er nin turiin esreg bosii doo bid huleegeel setgedel bichee l haramsaal baival yuch uldehgui ni ee alaltsaj hamgaalsan eh orniihoo tuluu dahiad alaltsii bid mingol humuus bisvol yu bolohiig medruulii
2015-08-19
Зочин:
Харийн хүмүүст үнэгүй шахуу түрээслэж өгөх байсан юм бол бидний өвгөд юунд цусаа урсгаж ,амь биеээ зориулсан бол ?
2015-08-19
Зочин:
шаагаач
2015-08-19
Зочин:
ер нь уих -д ингэх эрх бий юу? ард түмний санал авах хэрэгтэй шд
2015-08-19
Зочин:
чөлөөт бүсэд нь бүгдээрээ очиж амьдарцгаая, Монголчуудаа
2015-08-19
Зочин:
чөлөөт бүсэд нь бүгдээрээ очиж амьдарцгаая, Монголчуудаа
2015-08-19
Зочин:
ЯАЖ Ч БОДСОН ЛАВ Л МОНГОЛЧУУДАД АШИГГҮЙ БАЙНА ДАА. ЯАХААРАА ДАНДАА ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЖ БАЙДАГ ЮМ БЭ? БИДНЭЭС БОЛОХООР ТАТВАР БУЙ ДОР ТӨР БИЙ ГЭЖ ХУЦААД Л ТАТВАР АВДАГ БИЗ ДЭЭ.
2015-08-19
zochin:
ee skhan gazar shoroo buruu shiidver gargaj dee bolioch AH elbegee
2015-08-19
Зочин:
Ашиг олохооргүй татвараас чөлөөлнө гээд заачихсан байна. Газраа зарж АН-ын авлигчид баяжих гэсэн санаа биш үү?
2015-08-19
Зочин:
Ene dor setgegdel maygiin biched bga durakaa...naad xulduu umxii tolgoigo exled gesde!!!!!
2015-08-19
Зочин:
ELBEGDORJ SOLONGOSUUDAD GAZAR NUTGII MIN ZARJ EHELLEE MONGOLCHUUDAA
2015-08-19
MD:
Битгий мөөрцгөөгөөд бай !!!!!!
2015-08-19
maanagaa:
naana chini malaa urjuuleed hytad solongosiig tejeej eh ornoo hugjuulhed yadiin bee malaa
2015-08-19
za bitgii hutsaad bai:
eruusuu dundaj mongolchuudiin oyun uhaan tarhi tolgoi ene heden setgegdel bichsen humuuseer todorhoilogdono . iim erguu garuud boltson yum chini heduulee odoo yadag ch yum bilee dee bid hed shig teneg garuud yaj uls bolj togtoh bilee dee
2015-08-19
Зочин:
Хөдөө аж ахуй гэхээр л нөгөө улаан буудайгаа тарина гэж бодоод бх шиг бна! 60 сая малаа тэнд 15 г нь бордоод хятадуудад зараад амьдармаар бна шдээ!
2015-08-19
Зочин:
Монголчууддаа хөнгөлөлттэй чөлөөт бүс байгуулж хэдэн аж ахуйн нэгжүүдээ дэмжээд үйл ажиллагаа явуулах газар олгоод бүтээгдэхүүнийг нь гадныханд зарах арга бодож олохоор хэдэн эсэргүүнүүд юу ч байсан эсэргүүцээд улс төржүүлээд явчих юм аа
2015-08-19
Зочин:
шаагаач
ZOCHIN:
ZURGAN DEER YAMAR GOYO HARAGDAJ BAINAA. IIM URJIL SHIMTEI SAIHAN NUTAGAA ZUGEER UGCH BOLOHGUI.
2015-08-19
ZOCHIN:
MANAI UVUG DEEDES ENE GAZAR NUTAGIIG HYATAD, SOLONGOSIIN ARD TUMENIIG HUNS TEJEELEER HANGAH BUS NUTAG BOLGOHIIN TULUU HALUUN AMI , BULEEN TSUSAA URSGAAGUI SHUU. TER TOGTOOL SHIIDVERIIG HURDAN TSUTSLAH HEREGTEI
2015-08-19
maanagaa:
naana chini malaa urjuuleed hytad solongosiig tejeej eh ornoo hugjuulhed yadiin bee malaa