Ц.Оюунгэрэл: Г.Дэнзэн гэрээслэл бичсэн

img

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн АТГ-аас цагдан хориод байгаа билээ. Одоогоор түүнд холбогдох хэргийн шүүх хурал болоогүй, Г.Дэнзэн сэжигтэн төдий байгаа ч түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулна гэсэн үндэслэлээр саатуулаад байгаа юм.



Г.Дэнзэн хууль шүүхийн энэ мэт бусармаг үйлдлийг эсэргүүцэн хоёр долоо хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн. Өлсгөлөн зарлаж болохгүй, сахарын өвчинтэй учраас хүндэрнэ гэсэн эмчийн дүгнэлтийг үл тоон өлсгөлөн зарласан тэрбээр хоёр ч удаа ухаан алдаж, бүр комын байдалд орсон гэх мэдээлэл гараад байгаа билээ.



Тэгвэл Г.Дэнзэн гэрээслэлээ бичсэн байна. Үүнийгээ түүнтэй уулзахаар очсон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд өгчээ. Энэ талаар болон түүний биеийн байдал ямар байгаа талаар бид УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй утсаар холбогдон цөөн асуултад хариулт авлаа.



-Сайн байна уу, гишүүн ээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байгаа Г.Дэнзэнтэй уулзсан гэж сонслоо. Гэрээслэл бичсэн гэдэг үнэн үү?


-Тэгсэн. Би сая өмгөөлөгчид нь хүргэж өгөөд явж байна.

-Биеийн байдал нь ямар байна вэ. Та уулзав уу?


-Үнэхээр хүнд байна. Хоёр хөлөө дааж чадахгүй, дуу нь цаашаа орчихсон. Толгойгоо ч даах тэнхэлгүй байна. Хүний хэлж ярьж байгаа зүйлд хариу үйлдэл үзүүлэхдээ их удаан болчихжээ. Ер нь биеийн байдал нь үнэхээр хүнд байгаа.

-Одоо хүртэл өлсгөлөн зарлаж байгаа юу?


-Тийм байна. Өлсгөлөнгөө зогсоогоогүй.

-Нүд нь юм харахаа больсон, комд орсон гэх мэдээлэл гараад байгаа?


-Хоёр нүд маш муу харж байгаа гэсэн. Хэд хэдэн удаа ухаан балартаж унасан шинж тэмдэг илэрсэн гэж эмч нар нь хэлж байна.

 


Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бүр амар жишиг тогтжээ. Хэдэн үеэрээ идэх мөнгө идчээд шалгуулахаараа өлсгөлөн зарлаад турж үхлээ хатлаа гээд л гараад ирдэг. Ичихэд яадаг здаанууд вэ
2015-08-19
Зочин:
TAARUULJ IDEECHEE. DARAAGIIH NI CHI ZA. HUVTSASAA BELDEJ BAI
2015-08-19
oyun:
saixan xellee
2015-08-19
dulzen:
oyunaa bi chamd xairtai ingeed duuslaa
2015-08-19
Зочин:
ULSIIN 15 TERBUM TOGROGOO TOLCHIHOOD UHEEREI ERGUU BATSAAN
2015-08-19
Зочин:
мөнгөний хордлого ч мөд гарахгүй дээ. Ялангуяа бүхлээрээ орсон бол дотор түгжрээд шингэлээс нааш гарахгүй. Ходлого удвал хамаатнаа дууддаг гэсэн.
2015-08-19
oyun:
saixan xellee
zochin:
HUSSANAA HULEEN ZUVSHUURUUD TURUUS AVSAN 5 TERBUMAA ERGUULJ UGCHUUD ENGIIN HUNII AMIDRALAAR AMIDAR L DAA DENZEEN,
2015-08-19
Архичин:
Батаар гишүүнээ, намайг иргээч, нүд харанхуулаад байна. Өчигдөр 100г татсан юм.
2015-08-19
Зочин:
Оюунгэрэл ээ Одоо яах вэ? Тэгээд яах вэ? Эмэгтэйчүүдийн хориход очоод хэдэн хүүхэд ээжгүй бас хоригдол эмэгтэйчүүдийн талаар бичвэл ард иргэдэд хүрнэ дээ.
2015-08-19
zochin:
Huulidaa oorchlolt hiie sahar ovchtoi bol hereg hiij bono gej....
2015-08-19
Зочин:
TOLGOIGOO DAAHGUI BOLJ NUD ENE YUM HARAHGUI BOLSON HUN GEREESLEL BICHDEG YUM UU OYUNGERELEE BITGII TENEGTEE BAI
2015-08-19
БОЛОР:
ИХ ИДЭХЭЭР ИНГЭДЭГ ЮМ.МАНГАР ДҮЛЗЭН
2015-08-19
zochin:
Ovoo hediig hussan shu, aytaihan nuuhiig bodooroi gej uu, magadgui ee
2015-08-19