Б.Болдбаатар мэдээлэл өгнө
2015-08-19

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 


 

Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах Үндэсний хорооны гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр /2015.08.19/ Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд зориулж мэдээлэл хийнэ.

 

Уг мэдээлэл Гадаад хэргийн яаманд 15:00 цагт болох бөгөөд Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болон түнш орнуудын парламентын дарга нарт 2015 оны намрын хуралд оролцохыг урьсан тусгайлсан урилга илгээх гэж буйтай холбогдуулан Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг дэмжлэг үзүүлж, төлөөлөгчдөө идэвхтэй оролцуулахыг уриалах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин