Холбооны цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2015-08-19

МХБХ-ны 2015 оны Холбооны цомын тэмцээн өнөөдөр 15:00 цагаас хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхэлнэ.  Холбооны цомын тэмцээн нь өнөөдрөөс  ирэх 10 дугаар сарын 11-ны хооронд явагдах юм. Тус холбооны цомын тэмцээнд лигийн шилдэг 9 баг, сонирхогчидын лигээс шалгарсан 14 баг, МХБХ-ны гишүүн 3 баг нийт 26 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. 

 

Тэмцээний сугалаа өчигдөр МХБХ-ны байранд явагдаж, лигийн шилдэг клубүүд хоорондоо оноолт таарчээ. Тухайлбал Эрчим клуб хүчтэй өрсөлдөгч болох Хоромхон клубтэй, Улаанбаатарын Унаганууд клуб, Улаанбаатарын Мазаалайнууд гэсэн клубүүд хоорондоо таарсан байна. 

 

 2015 оны Холбооны цомын аварга баг 12 сая, II байранд орсон баг 8 сая, хагас шигшээд шалгарсан багууд тус бүр 2.5 сая төгрөгөөр шагнуулах юм байна.

Shuud.mn
Сонин хачин